СХД-ийн 8-р хороонд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна

Сонгинохайрхан дүүрэг 2021 оныг “Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг” болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай мөрийн хөтөлбөртөө 43 хороог бүрэн гэрэлтүүлэгтэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хоггүй цэвэр орчинтой болгох, иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлэх гэсэн зорилтыг тусган ажиллаж байна.

“Гүнжийн нүдэн нуур”-ыг 2009, 2016 онуудад иргэд, хүүхэд залуусын амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн хүүхдийн тоглоомын талбай, сагсны шийд, дугуйн зам ногоон байгууламж зэрэг бусад тохижилтыг 2020 онд “Неон гэгээ” ХХК хийж гүйцэтгэсэн

241099152 2901011193485966 2740390907782254163 n1

240902201 2901011673485918 8174520708466553683 n1

Үер усны улмаас илүүдсэн нуурын усыг зайлуулах хоолой /байгууламж / хийх ажилд улсын төсвийн 280 сая төгрөгийн төсөв батлагдаж, 2021 онд хийхээр төсөвлөгдсөн бөгөөд “Тэмээн” ХХК гүйцэтгэгчээр, зураг төслийн ажлыг “Хайдро проект” ХХК тус тус гүйцэтгэхээр зургийн ажил хийгдэж байна.

СХД-ийн хувьсгалчдын гудамж, 105-р сургууль, Гүнжийн нүдэн нуурыг дайраад 7-р хорооны авто зам хүртэл 1.7 км сайжруулсан 1619м2 чулуун хучилт, 2,5 км цахилгаан шугам сүлжээ хийгдэхээр улсын төсөвт 2.2 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан бөгөөд гүйцэтгэгчээр “Дэд бүтэц консалт” ХХК ажиллаж байна.

Гудамж талбайн гэрэлтүүлгийг 2020 онд “Ингүүмэл эрчим” ХХК улсын төсвийн 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Зүүнбаянцагааны 1-7-р гудамжинд 120 ширхэг гэрэлтүүлэг хийж гүйцэтгэсэн

Гудамж замын нөхцөл сайжруулах ажлыг 2020 онд НОНХС-ийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.

241000422 2901013396819079 7735632739893491102 n

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар “Ингүүмэл эрчим” ХХК 2021 оны есдүгээр сарын 15-ны дотор Баянцагаан 1, 4-р гудамж, нуурын 9-1-ээс 5 тоот хүртэл, нуурын 7, 8-р гудамжны гэрэлгүй хэсэгт 45 ширхэг хийх ажил эхэлсэн.

“Ээлтэй” ӨЭМТ-ийн чийрэгжүүлэлтийн танхимд 2020 оны НОНХС-ийн 4,6 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хаш чулуун орыг хүлээлгэн өгсөн.

Камержуулалтын ажлыг ДОНХС-ийн 2020 онд “Инносолюшн” ХХК нэг чигийн 7 шонтой 14 ширхэг камер он дамжин

241049956 2901011446819274 5625850245193885590 n

БНАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй гэрэлтүүлгийн ажил Зүүнбаянцагааны 1-р гудамж, нуурын 6-р гудамж, нуурын 1,2,3,4,5-р гудамжны баруун үзүүрт, булагтын 2-р гудамжинд нийт 66 ширхэг гэрэлтүүлэг угсралтын ажил энэ онд хийгдэхээр төлөвлөгдсөн байна

МУЗГ, НЗДТГ-ын харилцан хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”- ийг Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр үе шаттай хэрэгжүүлж байна.

241007154 2901018903485195 3711367385521428157 n

Хөтөлбөрийн хүрээнд Баянхошуу дэд төвийн барилга байгууламжууд, авто зам, дулаан, халуун ус, бохирын болон инженерийн дэд бүтцийн шугам барих ажлууд үе шаттай хийгдэж байна.

Үүнд:

-Түр суурьшуулах 50 айлын орон сууц 2016 онд ашиглалтад орж, төвлөрсөн дулаан, халуун усны шугамд “Одкон ” ХХК холбож дууссан
-“ТОМО БЮЛДИНГ” ХХК орлогод нийцсэн орон сууцны төсөл-“Загвар төсөл” –өөр 20 айлын 4 блок барилгыг 2021 оны 7-р сарын 31-нд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн
- 261-р цэцэрлэг -“Ус орчин” ХХК, 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орсон
- Бизнес инкубатор инновацийн төв, Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төвийг “Томо бюлдинг” ХХК ашиглалтад өгсөн
- Дулаан, халуун усны шугам сүлжээний угсралтын ажил хийгдэж, 117-р цэцэрлэг, 67-р сургууль, Түр суурьшуулах 50 айлын орон сууц дулаанд 2020 онд холбогдсон
-Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төвийн гүйцэтгэлийн ажил энэ онд дууссан.
- 35/10кВ-ийн дэд станцын гүйцэтгэлийн ажил дууссан байна. 

?10кВ-ийн хуваарилах байгууламж
?10/0 4кВА хаалттай дэд өртөө
?Холбооны худаг сувагчлал
?35кВ-ийн кабел шугам
?10кВ-ийн кабел шугамын ажлууд 90 хувийн гүйцэтгэлтэй

Баянхошуу дэд төвийн 8-р хороонд хамааралтай баригдаж байгаа хэвтээ тэнхлэгийн 1504м AR2-10 , AR2-11 291,8 метр, AR2-12 173,5 метр, AR2-13 207,9 метр , AR2-14 280,3 метр босоо тэнхлэгийн 953,5 м нийт 2457,5 км авто зам 2021 онд бүрэн ашиглалтад орно 8-р хороонд энэ онд Улс, нийслэл, орон нутгийн төсвөөр хийгдэж байгаа хэд хэдэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулж байна.

241055700 2901014366818982 2710631920407597776 n

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.