СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих "Оролцоо" төслийн эхний ээлжийн сургалт эхэллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

 

Залуучуудын хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрт бэлтгэх, ажлын байраар хангах зорилгоор ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, хувь хүний хөгжлийн цогц сургалтын хөтөлбөрөөр явагдах “Оролцоо” төслийн нэгдүгээр ээлжийн сургалт өнөөдөр эхэллээ.

Төсөлд бүртгүүлж сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн 1000 залуу Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн “Шар хад” дахь сургалтын төв, Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн сургалтын хотхонд 14 хоногийн хугацаанд хүний хөгжлийн цогц вакуумжуулсан нэгдүгээр ээлжийн сургалтад хамрагдаж, ажлын байранд зуучлагдах юм.

Тэднийг өнөөдөр нэгдсэн зохион байгуулалтаар халдвар хамгааллын дэглэмийг өндөр түвшинд мөрдөн түргэвчилсэн шинжилгээ болон эрүүл мэндийн үзлэгт хамруулж, 2 сургалтын төвд хуваарилан үдэх арга хэмжээг Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль дээр зохион байгууллаа.

Арга хэмжээний нээлтэд ХНХ-ын сайд А.Ариунзаяа, Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Хурандаа С.Ганбямба, ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Үндэсний батлан хамгаалах их сургуулийн захирал, бригадын генерал, профессор П.Жаргалан нарын албаны хүмүүс хүрэлцэн ирж, оролцогч залууст амжилт хүслээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлсэн үгэндээ, “Ажил олгогчдын зүгээс мэдлэг туршлагаас илүүтэй хариуцлага, хандлага, хувь хүний хөгжил төлөвшилт сайтай ажилтан эрэлхийлж байна. Нөгөө талдаа мэргэжилгүйгээс, эсвэл эзэмшсэн мэргэжлээр нь ажлын байр хомс, хувь хүний хөгжил хандлага дутмагаас залуус хөдөлмөр эрхлэхгүй, тохирох ажлын байран дээр ажиллаж чадахгүй байна. Томхон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа энэ үед залуус та бүхний оролцоо маш чухал. Өөрийгөө хөгжүүлье, хөгжил дэвшилд хувь нэмэр оруулъя, хөдөлмөр эрхлэе хэмээн зориг шулуудан эх оронч сэтгэлээр “Оролцоо” төсөлд хамрагдаж байгаа та бүхнээр бахархаж байна” гээд амжилт хүслээ.

Монгол Улсын Засгийн газрын “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяадын цогц төлөвлөгөө”-ний 2.6 дахь заалт болон 2021 оны 58 дугаар тогтоолоор батлагдсан

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. UROLOGIST
2 жилийн өмнө
197.210.65.24

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) ВЭБ САЙТ: www.drpradhanurologist.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.