Шинэ Зеландад террорист халдлага гарч, зургаан хүнийг шархдуулжээ
Шинэ Зеланд улсын Окланд хотод террорист халдлага гарч, хүйтэн мэсээр зэвсэглэсэн этгээд зургаан хүнийг хутгалж, гэмтэж шархдуулжээ. Гэмт этгээдийг халдлага үйлдсэний дараа цагдаа нар буудаж, амь насыг нь хороосон байна.
Тус улсын Ерөнхий сайд Жакинда Ардерн уг халдлагын дараа мэдэгдэл хийж, гэмт этгээд Исламын улс террорист бүлгийг дэмждэг байсан ба холбогдох албаны хүмүүс түүнийг хараа хяналтандаа хэдийнээ авсан байжээ. Тиймээс уг явдлыг террорист халдлага хэмээн зарлалаа. Гэмт этгээд нь Шри Ланк гаралтай этгээд байжээ.
Орон нутгийн цагаар баасан гарагийн өглөө Окланд хотын Нью Линн дүүргийн Линнмолл дахь Каунтдаун супермаркетад халдлага гарчээ. Гэмт этгээд дэлгүүрт зарагдаж байсан том хутгыг шүүрэн авч тэнд байсан хүмүүс рүү дайрсан байна. Хүмүүс цочролд орон, үймж зугтсан бөгөөд цагдаа нар түүнийг ердөө минутын дотор буудсан гэж зарим эх сурвалж мэдээлжээ.

Одоогоор гэмт этгээдийн нэрийг олон нийтэд зарлаагүй ч Шинэ Зеланд улсад 2011 оны аравдугаар сард ирсэн ба 2016 оноос хойш түүнийг үндэсний аюулгүй байдалд аюул заналхийлж болзошгүй этгээд хэмээн үзсэн байна. Түүнийг байнгын хараа хяналтад оруулан ойроос ажиглаж байсан боловч өнөөдрийг хүртэл баривчлан саатуулах хүртэл онц ноцтой зөрчил гаргаагүй байжээ.

Гэмт этгээд хэргийг ганцаараа үйлдсэн айдас ард хоцорсон гэдгийг иргэдэд мэдээлжээ. 2019 онд Шинэ Зеланд улсын түүхэн дэх хамгийн аймшигтай террорист халдлага үйлдэгдэж байсан юм. Крайстчөрч хотын хоёр сүмд буутай этгээд исламын шашинтай 51 хүнийг буудаж хороосон.
Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.