Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо “Шинэ амгалан” хорооллын 519 дүгээр байрны нийт 168 айл “Гангар инвест” ХХК-иас үл хөдлөхийн гэрчилгээгээ авч чадалгүй гурван жил болжээ.
Учир нь дахин төлөвлөлтийн хүрээнд айл өрхүүд газраа чөлөөлөн орон сууцанд хамрагдсан ч 2018 оноос өдийг хүртэл орон сууцны гэрчилгээг нь айл өрхүүдэд гаргаж өгөөгүй байна.
Оршин суугч: “Гангар инвест" ХХК 3.8 сая ам.долларын зээл авахын тулд 168 айлын орон сууцыг барьцаанд тавин Хөгжлийн банкнаас зээл авахаар гэрээ байгуулсан байдаг. Ингээд оршин суугчид бид Хөгжлийн банк болон “Гангар инвест” ХХК-ийн талтай уулзахад, Хөгжлийн банкны төлөөлөл зээл авах гэрээ байгуулсан ч зээлээ аваагүй тул байрны барьцааны баталгаа цуцлах хүсэлтийг “Гангар инвест” ХХК гаргаж өгөх хэрэгтэй гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл өнөөдрийг хүртэл баталгаа цуцлах хүсэлтэд гарын үсэг зурахгүй байна. 168 айлын орон сууц Хөгжлийн банкны барьцаанд байна гэсэн үг.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ichdeggui humuus ve
arai eumaa