Монгол Улсын хилээр үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүд-Эрээн гарах чиглэлд Монгол Улсын 7818 дугаар аяллын ачааны галт тэрэгний 23 дугаар вагоны тавцан дээр хуванцар савтай үл мэдэгдэх нунтаг нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. 

Үүссэн нөхцөл байдлын дагуу хилийн 0108 дугаар ангийн шалган нэвтрүүлэх албаны ахлах офицер, хошууч Д.Ган-Эрдэнээр ахлуулсан бүлэг хилийн тагнуул, гааль, хилийн мэргэжлийн хяналтын албатай хамтран галт тэргэнд нарийвчилсан шалгалт хийсэн байна.

Төмрийн хүдэр дундах нэг ширхэг хуванцар тагтай саванд 41 ширхэг капсултай үл мэдэгдэх нунтаг зүйл байжээ. Хилчид дээрх эд зүйлийг холбогдох мэргэжлийн газарт мэдэгдэн хүлээлгэн өгсөн байна.

 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.