Халдварын 3,638 шинэ тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 3,638 шинэ тохиолдол батлагджээ. 

 Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо 951 болж байгаа юм.

Харин халдвар аваад байсан иргэдийн 2,554 нь эдгэрсэн бөгөөд нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүний тоо 16,226 болж байна.

Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 10,397
Хүндэвтэр - 4,266
Хүнд - 1,180
Нэн хүнд - 283 хүн байна.

240416209 1378347515913960 4890522542852228347 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.