СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-03

УИХ-ын гишүүдэд тавьж өгсөн шилэн хоргоор хүүхдүүдийг хамгаалсан бол?!

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ямартаа ч хоёр жил хоригдсон хүүхдүүд анги руугаа яарч, хүслийн хонх жингэнэсэн  хөлтэй хөөртэй есдүгээр сарын 1  өнгөрлөө. Төрийн гурван өндөрлөг, салбарын сайдаас эхлээд бүгд л “хөөрхөн” зураг, хөнгөхөн мэндчилгээгээр булсан гоё ч өдөр байв.

Гэтэл энэ гоё өдрийн ард эрсдэл нуугдаж, эцэг эхчүүд битүүхэн айдастайгаар хүүхдүүдээ сургуульд нь үдэв. Арга ч үгүй. Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд коронавирусын халдвар огцом нэмэгдэж олон нийтийг сандаргаж байна. Наймдугаар сарын 30-нд 2200 байсан халдварын тохиолдол хоёр хоногт 3800 давлаа. Нас баралт ч нэмэгдлээ. Ерөөсөө л есдүгээр сарын 1-ний өглөөнөөс эрсдэл эхэлжээ.

Мэдээжийн хэрэг цар тахлын эрсдэл дундуур танхимын хичээл оруулж байгаа нь браво. Харин боловсролын салбарыг хоёр жил завсарлах хугацаанд БШУЯ ямар бэлтгэл хийснийг давхар шалгах нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл, . Учир нь Засгийн кабинетад багтаж, хамгийн их эрсдэл үүрч байгаа салбарыг удирдаж байгаа хүний хувьд цар тахлын нөхцөл байдал 4000 шахсаныг гайхаж, балмагдаад байх зүйлгүй. Эрдэмтдийн судалгаа, олон улсын хандлагаас эхлээд хэдэн нүүдлийн цаадахыг харсан байх учиртай.  Угаас коронавирустай тэмцэх, олон мянган хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалахын тулд энэ суудал дээр сууж буй юм.

. Үүн дээр нэмэгдээд олон зуун хүүхэд нэг дор хичээллэх сургууль, цэцэрлэгээр дамжин өрх гэрт тархах бодит эрсдэл тулгарч байна. Гэтэл хичээлийн шинэ жил эхэлсэн эхний өдөр л салбарын яамны бэлтгэлд сэтгэл дундуур байгаа дуулгая.

Манай улсад цар тахлын халдвар тархахтай зэрэгцээд л УИХ-ын гишүүд хурал зөвлөгөөнөө цахим болгож, чуулганы танхимдаа шилэн хорготой суух болсон. юм. Энэ бол цар тахлын халдвараас сэргийлэх олон улсад шалгарсан найдвартай арга гэдгийг Парламентын судалгааны хүрээлэнгээс судалсны үндсэн дээр хэрэгжүүлсэн юм билээ.

Гэтэл үнэхээр л хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя гэсэн бол г=ишүүдэд тавьж өгсөн шиг шилэн хоргыг ангийн ширээ бүрт байрлуулж болох байв. Яахав, нь мэдээж.

Гэхдээ хүүхэд л бол хүүхэд шүү дээ. Ариун цэврийн өрөө орох, үдийн хоол идэх зэргээр багшийн нүдийг хариулаад дэггүйтэж л таарна. Дээр нь хоёр жил гэрээс гараагүй жаалууд амны хаалт зүүж хэвшсэн нь юу л бол. Мөн  сургууль, анги танхимд халдвар хамгааллын дэглэм сахиулж байгааг хэн хянах вэ зэргээр зүгширч цэгцрээгүй зүйл олон байна. Энэ мэт эрсдэл дагуулсан олон асуудлаас сэргийлэхийн тулд хүүхдүүдийн ширээ болгонд хаалт хийсэн бол харин аюул багасах байлаа. . Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө би лав өгнө. Ингээд харвал Л.Энх-Амгалан сайдын эрсдэлээс сэргийлэх бэлтгэл их л шүүрхий эхэлж байна даа.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.9.2 ПҮРЭВ № 172 (6649)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
3 жилийн өмнө
192.82.89.189

Odoo hul niiluulen alhah ni zuvuu.jijig dund uildverlelee sergeeh ni zuv .etseg ehchuud huuhdee tsahim bolgoj bolno shuudee.Tanhimaar oroh ni orj l bgaa shuu dee.Zaaval hen negnig harluulah zuil buu hiij bai AN-haan

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.