Домогт Abba хамтлаг 40 жилийн дараа эргэн нэгдэнэ

Домогт Abba хамтлаг 40 жилийн дараа эргэн нэгдэж, шинэ цомгоо гаргах болсон баярт мэдээг шүтэн бишрэгчдэдээ дуулгажээ. Тэдний 1980-аад оноос хойш анх удаа гаргаж буй Abba Voyage цомог энэ жилийн 11 дүгээр сард бэлэн болох юм байна. .

Шведийн алдарт Abba хамтлаг 1982 онд тарж, тэдний уран бүтээл зогсоод байсан ч сайн найзууд хэвээр үлдсэн юм. Хамтлагийн гишүүн Бенни Андерссоны хэлснээр тэд эхэндээ эргэн нэгдэж, хоёрхон дуу гаргах бодолтой байсан ч ярилцсаны эцэст 10 дуунаас бүрдсэн цомог гаргахаар болжээ.

 120369577 aba2

Цомгийн нээлтийн дараа ирэх жил төлөвлөгдсөн виртуал тоглолт Лондонгийн зүүн хэсэгт тусгайлан бэлдсэн тайзан дээр хамтлагийн гишүүдийн аниме хэлбэртэй дижитал дүрүүдээр тоглогдох ажээ.

 120372508 image abbadigital horizontal credit industriallight magic

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.