СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-09-03

Иргэдийн хүсэлтээр түр гүүрийг байнгынх болгон барьж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төслийн барилгын ажилд түр ашиглахаар төлөвлөсөн гүүрэн байгууламжийг өнгөрсөн зургадугаар сард  үргэлжлэн орсон борооны улмаас сэтэлсэн. Үүнээс үүдэн буцаж эргэх чиглэлийн автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад байсан юм.

. Тэдний хүсэлт болоод зорчих хөдөлгөөний эрчимд тулгуурлан түр гүүрийг байнгын ашиглалттай гүүрэн байгууламж болгохоор барилгын ажлыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар гүүр барих ажлын явц 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1.5 метрийн диаметртэй шон суурийг 20 метрийн гүнд суулгаж, дам нуруу бэлтгэж буй аж. Шинэ гүүр 60 метрийн урттай байх юм.

Гүүрийг төлөвлөсөн хугацаанд нь  ашиглалтад өгөхөөр ажиллаж байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.