СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2021-09-02

Монгол Улсад мөнгө угаахыг завдсан хятадуудад 4-5 жил хорих ял шийтгэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

2019 оны аравдугаар сард манай улсад БНХАУ-ын харьяат 800 гаруй хүн орж ирэн, мөнгө угааж, цахим сүлжээ ашиглан бусдыг залилахыг завдсаныг манай тагнуул, ЭЦА-ныхан илрүүлэн гэмт үйлдлийг нь таслан зогсоосон билээ.

Тэднийг удирдаж байсан өмнөд хөршийн иргэн

Уг нь БНХАУ-ын дээрх иргэдэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арваннэгдүгээр сард гурван өдрийн турш хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Ингэхдээ 2019 оны оны аравдугаар сард БНХАУ-ын талд хүлээлгэн өгсөн 800 гаруй хүний дунд багтан эх орондоо буцсан нэг хүнийг авчирч, тайлбар мэдүүлэг авах, шүүхэд дуудан ирүүлэхийг даалгасан байдаг. Эл шийдвэрийг НПГ-ын хяналтын прокурорууд үл зөвшөөрч, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан эсэргүүцэл бичсэн билээ.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр болсон ч шүүгдэгч нарын нэгнийх нь өмгөөлөгч Дээд шүүхийн Эрүүгийн танхимд хандсан. Харин Дээд шүүхийнхэн гомдлыг хүлээн авахаас татгалзсанаар байна.

билээ. Анхан шатны шүүх шүүхээс Шүй Хуйхуан, Хуан Яаошэнг, Еэ Чинхуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, Нарсу, Хуан Шинбин, Лиан Жүфэнг нарыг гэмт бүлэглэлд элссэн гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд эл үйлдэлд нь 1-2 жил хорих ял оноожээ.

Мөн энэ зургаан хүнийг залилах гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдэхийг завдсан үйлдэл нь нотлогдсон гэж дүгнээд тус бүрийг нь гурван жил хорихоор болсон байна. Ингээд шүүгдэгч

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.