Хонины ястай мах нэг кг нь дунджаар 11145 төгрөгийн үнэтэй байна
Энэ сарын 1-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.5 хувиар буурсан байна.
Хонины ястай мах нэг кг нь дунджаар 11,145 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 13,575 төгрөгийн үнэ ханштай байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 11,000 төгрөг, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16,500 төгрөг байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9,000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14,800 төгрөгөөр худалдаалж байна.
Хүнсний ногооны үнэ:
- монгол төмс 1.4 хувиар буурч 917 төгрөгөөр,
- монгол лууван 18.6 хувиар буурч 2,467 төгрөгөөр,
- монгол байцай 2.3 хувиар буурч 1,766 төгрөгөөр,
- монгол хүрэн манжин 2.2 хувиар буурч 2,922 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.