Энэтхэгийн агаарын бохирдол насжилтыг 10 орчим жилээр богиносгож байна

Энэтхэг улс агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлдэг улс орнуудын тоонд багтдаг. Агаарын бохирдол нь тус улсын олон зуун сая иргэний насжилтыг 10 орчим жилээр богиносгож байна гэсэн судалгааг хийжээ.

АНУ-д төвтэй Эрчим хүчний бодлогын хүрээлэнгийн танилцуулсан судалгаанд Энэтхэгийн 1,3 тэрбум иргэн жил бүр ДЭМБ-ын аюулгүй гэж тогтоосон хэмжээнээс давуулсан бохирдолтой агаараар амьсгалдаг гэдгийг дурдсан байна. Энэтхэгийн Засгийн газар 2019 оноос үндэсний хэмжээнд цэвэр агаартай байх аяныг зарласан. Уг аяны үр дүнд 2024 он гэхэд макро хэмжээний бохирдлыг 30 хувиар бууруулах зорилго тавьжээ. Нэн ялангуяа Махараштра, Мадхьяа Прадеш мужуудад агаарын бохирдлыг бууруулах нэн шаардлагатай гэж үзсэн байна.

Гэвч нийслэл Дели хот агаарын бохирдол ихтэй бүсэд тооцогдоно гэж уг судалгаанд дурджээ. . Харин улсын дотоод стандартад нийцсэн бохирдолтой бол багадаа долоон жилээр оршин суугчдын нас уртасна гэжээ.

210902001659 01 india air pollution file 2017 exlarge 169

Мөн судалгаагаар агаарын бохирдол нь Энэтхэгийн иргэдийн 40 орчим хувь буюу 520 сая иргэний насжилтыг бууруулж байна гэжээ. Олон тооны тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн хаягдал, газар тариалангийн талбайг санаатайгаар шатаах зэрэг нь агаарын бохирдлын гол эх үүсвэрүүд болдог. 2019 онд дэлхий дээр хамгийн их агаарын бохирдолтой 30 хотын 21 нь Энэтхэгийн хотууд байсан юм.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.