Олимпын аваргын алтан медалийг хазсан хотын дарга коронавирус тусжээ

Японы нэгэн софтболын тамирчны Олимпын алтан медалийг хазан, ихээхэн шүүмжлэлд өртөөд байсан Нагоя хотын дарга Такаши Кавамура коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогджээ.

Кавамурагийн Нарийн бичгийн дарга нь цар тахлаар өвчилсөн нь тогтоогдсоны дараа тэрээр мөн шинжилгээнд хамрагдсан бөгөөд хариу нь "Эерэг" гарсан байна.

Тэрээр өнгөрөгч 8 дугаар сард Японы эмэгтэйчүүдийн софтболын багийн гишүүн Миу Гототой уулзаж, Олимпын алтан медаль авсан явдалд нь баяр хүргэсэн юм.

Олон нийтийн зүгээс Такаши Кавамураг Олимпын тамирчныг хүндлээгүй гэж үзсэн бөгөөд цар тахлын үед "мэдрэмжгүй" үйлдэл гаргасан хэмээн шүүмжилсэн билээ.

юм.

Эх сурвалж: Kyodo

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.