Л.Энх-Амгалан: МҮИС-иас уучлалт гуйхгүй, би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан МҮИС сургуулийн нэрийг хурааж авна гэж мэдэгдсэн. Учир нь МҮИС, МУИС-тай андуурагдаж, иргэдэд төөрөгдөл үүсгэж байна. Тиймээс үндэсний гэдэг нэрийг цаашид ашиглуулахгүй гэсэн юм.

Тэгвэл өнөөдөр . Тэгвэл энэ талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өөрийн байр сууриа илэрхийллээ
Тэрээр “. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. ” гэсэн юм.

УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуулийн төсөлд хувийн сургууль Монголын үндэсний нэр авахыг хориглосон заалтыг тусгасан талаар Л.Энх-Амгалан сайд мэдээлсэн. Уг хуулийн төслийг УИХ энэ намрын чуулганаар хэлэлцэх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.