Ковидын 3805 шинэ тохиолдол илэрч, дөрвөн хүн нас барлаа
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 3805 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 912 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 2893 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 4 хүн нас барж, нийт нас баралтын тоо 948 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн 9563
- Хүндэвтэр 4241
- Хүнд 1095
- Нэн хүнд 237 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 20714 хүн эмчлүүлж байгаа аж. Энэ хугацаанд 2570 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Хэвтэн эмчлүүлж буй 15136 иргэн байна. Үүний 442 нь жирэмсэн, 2332 нь хүүхэд байна.
Орон нутагт бүртгэгдсэн халдварыг тодруулбал,
- Архангай 159,
- Баянхонгор 123,
- Баян-Өлгий 122,
- Булган 166,
- Говь-Алтай 117,
- Говьсүмбэр 31,
- Дархан 210,
- Дундговь 68,
- Дорноговь 77,
- Дорнод 303,
- Завхан 138,
- Орхон 98,
- Өвөрхангай 211,
- Өмнөговь 41,
- Сэлэнгэ 164,
- Сүхбаатар 71,
- Төв 93,
- Увс 142,
- Хэнтий 57,
- Ховд 368
- Хөвсгөл 127 тус тус бүртгэгдээд байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.