СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Тулга нарыг шүүх хурлыг хойшлууллаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн УИХ-ын гишүүний зөвлөхөөр ажиллаж байсан М.Тулга, Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга асан Э.Төмөрбаатар тэргүүтэй дөрвөн хүнд холбогдох хэргийг уржигдар хэлэлцэхээр товлоод байсан юм.

“Нүүрс” хөтөлбөрөөс улбаатай, тэдэнд холбогдох 65 хавтастай хэргийг 2020 оны гуравдугаар сард Улсын дээд шүүхээс тогтоол гаргаж анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр болсноос хойш өнөөг хүртэл шийдвэрлэж чадахгүй байна.
2020 оны УИХ-ын сонгуульд дээрх дүүрэгт нэр дэвшээд байсан М.Тулга нь Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажиллаж байхдаа Э.Төмөрбаатар, Н.Эрдэнэ-Очир, Б.Самбуу нартай хамтран Сонгинохайрхан дүүрэгт улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж 2011, 2012 онд хийх ажил, үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өөрийн хамаарал бүхий компаниудын нэр дээр тендерийн бичиг баримт бүрдүүлэн оролцсон. Улмаар тендерийн үнэлгээний хорооны гишүүдэд нөлөөлж, шаардлага хангаагүй компаниудыг сонгон шалгаруулах хууль бус шийдвэр гаргуулан улсад онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм.

НПГ-аас дээрх дөрвөн хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2-т заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учирсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх уржигдөр хэлэлцэх байсан ч нэг шүүгдэгч нь мэс засалд орсон, прокурор нь эрүүл мэндийн шалтгаанаар хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээр энэ сарын 22-ныг хүртэл хойшлууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.