Бразилын могойн хорноос коронавирусийн эсрэг эм гаргаж авах боломжтой

Бразилын эрдэмтдийн хийсэн судалгаагаар нэгэн төрлийн могойн хоронд агуулагддаг молекул нь сармагчны эс дэх коронавирусийн үржлийг зогсоож байгаа нь тогтоогджээ. Энэ нь цар тахлын өвчлөлийг үүсгэгч вирустэй тэмцэх эмийг гарган авах эхний алхам болж магадгүй юм.

Шинжлэх ухааны "Molecules" сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар жараракусу гэх нэртэй могойн хоронд агуулагддаг молекул нь сармагчны эс дэх коронавирусийн үржих чадварыг 75 хувиар дарангуйлдаг болохыг тогтоосон байна.

Эрдэмтэд одоо тус молекулын янз бүрийн тунгийн үр ашиг болон вирусийг эсэд нэвтрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой эсэхийг судлахаар төлөвлөж байгаа аж. Мөн тэд ирээдүйд уг бодисыг хүний ​​эсэд туршиж үзнэ гэж найдаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.