Парис хотод хурдны дээд хязгаарыг 30 км/цаг байхаар тогтжээ

Францын нийслэл Парис хотын авто замуудад автомашины хурдны дээд хязгаарыг 30 км/цаг байхаар эрх баригчид шийдвэрлэжээ. Энэ нь агаарын бохирдлыг бууруулж, авто замын аюулгүй байдлыг сайжруулах ач холбогдолтой гэж үзжээ. Уг шийдвэр хотын бараг бүх замд хэрэгжинэ гэж эх сурвалжууд мэдээлж байна.

Гэвч зарим иргэний зүгээс автомашины хурдыг сааруулах нь агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлгүй байгаа ажээ. Мөн энэ нь хотын түгжрэлийг улам дордуулж, улмаар байгалийн хийн ялгарлыг нэмэгдүүлж ч магадгүй гэж шүүмжилсэн байна. Харин хүргэлтийн бизнес эрхлэгчид уг шийдвэрийг эрс эсэргүүйэж байна.

210831130240 paris traffic file 2019 exlarge 169

Эрх баригчид хэт удаан явахаас залхсан тохиолдолд хурдны өөр зам сонгох болон автомашинаас өөр хэлбэрээр зорчих сонголт хийхэд нөлөөлнө гэж таамаглажээ. . Мөн явган зорчигчдод алхах талбайг ихээр бий болгож, мод, ногоон ургамал тарьж, дугуйн замуудын тоог нэмэгдүүлэх ажээ.  

Хотын зөвлөлийн явуулсан судалгаагаар Парисын оршин суугчдын 59 хувь нь хурдны шинэ хязгаарыг таатай хүлээн зөвшөөрч байна. Уг шийдвэр энэ долоо хоногоос хэрэгжиж эхэлжээ.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.