БНСУ-ын прокурорууд 404.23 кг мансууруулах бодисыг хураан авчээ

Өмнөд Солонгосын прокурорууд тус улсын түүхэн дэх хамгийн их хэмжээний мансууруулах бодисыг хууль бусаар нэвтрүүлэх оролдлогыг таслан зогсоосон болохоо мэдэгджээ.

Сэжигтнээс хураан авсан метамфетамин нь нийт 404.23 кг байсан бөгөөд энэ нь тус улсын хар тамхины хууль бус наймааны түүхэн дэх хамгийн том хэмжээ аж.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хураан авсан мансууруулах бодисыг 13.5 сая хүнд нэгэн зэрэг тараах боломжтой бөгөөд нийт 1.3 их наяд вон буюу 1.12 тэрбум ам.доллароор үнэлэгдэх гэнэ.

Сэжигтэн эрэгтэй нь 2019 оны 12 дугаар сар болон өнгөрсөн оны 7 дугаар сард Мексикээс импортолсон 20 тоног төхөөрөмжид хориотой бодисыг нуун, хил давуулсан болох нь тогтоогдсон байна.

AEN20210901004600315 02 i P4

Эх сурвалж: Yonhap News Agency

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.