Ковидын халдвар авсан иргэд гурав дахь тун хийлгэх шаардлагагүй

Коронавирусийн эсрэг дархлааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор энэ сарын 30-наас эхлэн зорилтот бүлгийн иргэдийг нэмэлт тунгаар вакцинжуулж эхэлсэн. Зорилтот бүлэгт 55-аас дээш насны, боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн, хавдартай, ХДХВ, гепатитын В, С вирусийн архаг халдвартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэд хамрагдана. Мөн хөхүүл, жирэмсэн үедээ вакцинд хамрагдсан эмэгтэй, хариу арга хэмжээний багийн гишүүн болон хүндэтгэх шалтгаантай иргэд багтаж байгаа юм.

240824747 1703273943191791 7211668252719207339 n 20210831053742

. Шалгуурт нийцсэн иргэнийг Файзер үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас сонголт хийлгэж, дархлаа сэргээх тунгаар вакцинжуулж байна.

240874368 361220259038313 2554727312543911696 n 20210831053743

Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуулийн Спорт хорооны байранд байрлах дархлаажуулалтын цэг зорилтот бүлгийн иргэдийг сайн дурын үндсэн дээр гуравдугаар тунд хамруулж байв. Өглөөний 09:00 цагаас эхлээд иргэд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн их эмч Э.Оюунбилэг “Ковидын халдвар авсан иргэдэд гурав дахь тунгийн вакцин хийхгүй байгаа. Харин шаардлага хангасан иргэд нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаж байна. Чингэлтэй дүүргийн иргэдээс гадна бусад дүүргийн иргэд ч мөн энэ цэг дээр ирээд нэмэлт тунгаа хийлгэх боломжтой” гэлээ. 

240699202 385078393129173 7212149376081859289 n 20210831053741

Эхний хоёр тундаа хятад вакцин хийлгэсэн иргэдийн олонх нь гурав дахь тундаа Файзер хийлгэх хүсэлтэй байв. Тиймээс иргэдийн сонголтоор вакцины нэмэлт тунг хийж байгааг эмнэлгийн ажилтнууд хэлж байсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.