БНСУ цар тахлын үед бодлогын хүүгээ өсгөсөн анхны улс болов

Өмнөд Солонгосын Төв банк өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ өсгөж, коронавирусийн цар тахал дэгдсэнээс хойш ийм алхам хийсэн анхны хөгжингүй орон болжээ.

Уг хүү нь 2020 оны 5 дугаар сараас хойш 0.50 хувь буюу түүхэн доод түвшинд байсан аж. Харин энэ удаагийн өөрчлөлт нь тус банкнаас сүүлийн гурван жилийн хугацаанд бодлогын хүүг өсгөсөн анхны тохиолдол юм.

АНУ тэргүүтэй дэлхийн ихэнх улс орнууд 2020 оны эхээр цар тахал эхэлснээс хойш бодлогын хүүгээ зөвхөн бууруулаад байгаа билээ.

Гэвч Өмнөд Солонгос ийнхүү тахал өвчний эхэн үеэс эхлэн хүүгээ өсгөсөн Азийн анхны хөгжингүй эдийн засаг болсон нь олон улсын анхаарлыг татаад байна. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар энэ нь г илтгэж байгаа аж.

Эх сурвалж: UPI

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.