СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 LIVE: Сургууль, цэцэрлэг маргааш орох ч нэг байгууллага дээр багадаа 4-5 багш халдвар авчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа маргаашнаас эхлэх гэж байна. Гэтэл зарим сургууль, цэцэрлэгийн ихэнх багш нар коронавирусийн халдвар туссан тул цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдах нь тодорхойгүй байна гэх мэдээлэл иргэдийн дунд асуулт болоод байгаа юм. Тиймээс бид иргэдийн гомдлын дагуу 157-р цэцэрлэг дээр очиж, халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж ажиллах, багш ажилчдын нөхцөл байдал ямар байагааг тодрууллаа.

157-р цэцэрлэг дээр л гэхэд 5-6 багш, ажилтан халдвар авчээ. Тиймээс халдвар авсан ажилчдаа гэрээс ажиллуулах зохицуулалт хийжээ. Бусад сургууль, цэцэрлэгүүд ч мөн адилхалдвар авсан багш, ажилчдаа гэрээс нь ажиллуулах зэргээр зохицуулалт хийж байгаа ажээ. 

157-р цэцэрлэгийн эрхлэгч Ж.Болортуяа:

"Багш ажилчид маань ЭМЯ-наас өгсөн халдвар хамгааллын зөвлөмжийг баримталж, наймдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн ажилдаа орсон.Бид халдвар гарсны дараа ариутгалын компани дуудаж ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэсэн. Тухайн эерэг гарсан багш ажилтантай ойр байсан ажилчдыг шинжилгээ өгч ирэх шаардлага тавьсан. Одоогийн байдлаар хоёр тохиолдол нэмж илрээд байна. 

Бид эцэг эхчүүдээс санал асууж танхим болон цахимаар ороход бэлтгэн, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, хүүхдүүдээ авахад бэлтгэж байна.

Бид халдвар илэрсэн тохиолдолд даруй арга хэмжээ авч ажиллана. Тиймээс эцэг эхчүүд маань айж сандрах хэрэггүй" гэв.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.