Авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, 2021 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан дүүргийн нутаг дэвсгэрийн авто замын нэмэлт гэрэлтүүлэг хийх ажил үргэлжилж байна.
Энэ ажлын хүрээнд:

  • 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс,
  • Геологийн төв лабораторийн уулзвараас 21-р хорооллын уулзвар хүртэл,
  • Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх,
  • 14-р хорооны Залуус гудамж, 15-р хорооны Барилгачин гудамж, 17-р хорооны 33-р байрны ар талын гүүрнээс Энхтайвны өргөн чөлөөний авто зам хүртэл нийт 621 гэрэлтүүлгийн шон суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Одоогийн байдлаар 21-р хорооллын авто замын уулзвараас Толгойтын хуучин эцэс, Баянхошуу, Ханын материалын авто замын уулзвараас Баянхошууны Хөтөл хүртэлх авто замын нэмэлт гэрэлтүүлгийг суурилуулж дуусаад байна.
Нэмэлт гэрэлтүүлгийн шон угсралтын ажил бүрэн дууссанаар дүүргийн хэмжээнд гэрэлтүүлэг нэмэгдэж нийт иргэдийг аюулгүй орчинд аж төрөх нөхцөлөөр хангах юм.

Мөн дүүргийн хэмжээнд энэ жил 6800 гэрлийг гэр хорооллын гудамжнуудад суурилжуулж байгаа. Ажлын явц өнөөдрийн байдлаар 50 гаруй хувьтай үргэлжилж байна.

240737717 2898718317048587 8324671376091722789 n

240854892 2898715367048882 93664965430031961 n

240919900 2898718003715285 4494442614456277115 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.