СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-31

🔴 LIVE: “Рио Тинто “ Монголын талыг нэг их наяд төгрөгийн урьдчилгаа авахыг санал болгожээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Рио Тинто компани Монголын талтай зөвшилцөх санал ирүүлсэн талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар мэдээлэл өглөө. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:

-

Мөн “Оюутолгой” компанийн одоо төлж буй татварын орлогоос гадна, нэмэлтээр 350 сая ам.долларын орлого төвлөрүүлэх боломжтойг онцолсон.

Засгийн газрын эзэмшиж буй, "Оюутолгой" компанийн 34 хувийн хувьцааг цаашид хэрхэх талаар бидэнтэй зөвлөж болно гэсэн санааг захидалд тусгасан байна. Монгол Улсын Засгийн газарт ирэх үр өгөөжийг хурдасгахын тулд Оюутолгойгоос Эрдэнэс Оюутолгойд төлөх ногдол ашгийг хугацаанаас нь наашлуулж, хөрөнгө оруулалтад ногдож хуримтлагдахаар байсан өрийн хэмжээг бууруулах шийдэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн.

. Ер нь цаашдаа хэлэлцээрийг бүх талаар үргэлжлүүлэхэд бэлэн байгааг онцолжээ.

"Оюутолгой" компани урд хөршөөс цахилгаанаа худалдан авдаг. Дотоодоос урт хугацаанд цахилгаан эрчим хүчээ худалдан авах гэрээг эцэслэх саналаа Б.Болд захирал илэрхийлсэн. Лондоны Арбитрийн шүүхэд Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан. Тиймээс Лондонгийн арбитрт гаргасан сөрөг нэхэмжлэлээ хойш тавиад, маргаанаа түр царцаавал яасан юм бэ гэдэг саналыг илэрхийлсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ.

Хэлэлцээр 2-3 жил үргэлжлэх болов уу. Ажлын хэсэг хажуудаа гурван зөвлөх баг ажиллуулна. Тэдний саналын дагуу бид ажиллана. 2009 онд гаргасан алдаагаа бид давтах ёсгүй. Төслөөс хүртэх Засгийн газрын өгөөжийг 53 хувьд хүргэхээр ажиллана.

Гүний уурхай ирэх оны аравдугаар сард ашиглалтад орох ёстой. "Оюутолгой" компанийн удирдлага гүний уурхайн олборлолтыг яаралтай эхлүүлэх шаардлагатай гэсэн. Энэ төсөл амжилттай үргэлжлэх ёстой. Бид энэ долоо хоногт ажлын хэсэг дотроо эхлээд ярилцана. Ажлын хэсэгт УИХ Засгийн газрын гишүүд багтдаг. Дараа нь Засгийн газарт саналаа танилцуулна. Б.Болд захирал тэргүүтэй "Рио Тинто" группийн захирлууд Монголд ирсэн. Иймд ойрын хугацаанд хэлэлцээр эхэлнэ.

ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго:

-"Оюутолгой" компани хоёр удаа зардлаа хэтрүүлсэн. Анх ил уурхайд зардлаа хэтрүүлэхэд бид хүлээн зөвшөөрсөн. Харин гүний уурхайн зардал нэг тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдсэн. Үүний шалтгааныг хөндлөнгийн шинжээчдээр шалгуулахад 157 хуудас, дэлгэрэнгүй тайланг бидэнд өгcөн. Тайланд санхүүгийн аудит хийлгэхийг зөвлөсөн. Бид цаашдаа "Оюутолгой" компанид хяналт тавьж ажиллах ёстой. "Оюутолгой" компанийн байгуулсан Тусгай хороо маш сайн ажиллалаа. "Эрдэнэс Оюутолгой" компанид "Оюутолгой"-гоос өгдөг мэдээлэл маш ерөнхий байна. Иймд нарийвчилсан мэдээлэл авдаг байх саналаа тус компанид гаргасан. Татварын хоёр акттай холбоотой маргаан Лондоны Арбитрын шүүхэд үргэлжилнэ. Энэ маргааныг бид биш "Оюутолгой" компани эхлүүлсэн. Энэ маргаан цаашид ч үргэлжилнэ.
 
“Рио Тинто” групп 350 сая ам.доллар төллөө гээд энэ маргааныг зогсоохгүй. Гүний уурхайн ашиглалт хойшилсноор Монгол Улсын төсөвт ихээхэн сөргөөр нөлөөллөө. Далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох тухай бид огт яриагүй. Далд уурхайг ашиглах нь аль, аль талдаа ашигтай. Засгийн газар ногдол ашиг авах битгий хэл 22 тэрбум ам.долларын өрөнд орох тайланг “Рио Тинто” групп бидэнд ирүүлсэн. Хэцүү тайлан байсан учраас бид тус группэд хэлэлцээ хийх санал тавьсан. Үл ойлголцол үүссэн асуудлуудаа ярилцаж байна. Хоёр тийшээ хараад сууж болохгүй. Одоогоор бид 34 хувийн эзэмшлийг цаашид хэрхэх талаар шийдээгүй байна, гэсэн юм. 

Харин Сангийн сайд Б.Жавхлан 10 их наядын цогц төлөвлөгөө, түүний эргэн тойрон дахь асуудлаар тайлбар өглөө. 

-10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд нийт 56 цогц үйл ажиллагаа хэрэгжих учиртай. Эдийн засагт үр нөлөөгөө өгч байгаа, хамгийн их эрэлттэй гурван төрлийн зээл байгаа. Ажлын байрыг дэмжих, репо санхүүжилт, ипотекийн зээл юм. Гурван хувийн хүүтэй ажлын байрыг дэмжих зээлийн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд гүйцсэн. Энэ хугацаанд нийт 24 мянган зээлдэгчид тус зээл очсон. Тухайн зээлүүдийн ард 125 мянган ажлын байрыг хамгаалсан. Зээлийн хувьд гол шаардлага нь НӨАТ төлөгч байх ёстой.

Төсвийн орлого төлөвлөж байснаас таван хувиар давж биелсэн. Ажлын байрыг хамгаалах, эдийн засгийг тогтворжуулах зорилгоо ажлын байрыг дэмжих зээл биелүүллээ. Гурван хувийн хүүтэй, ажлын байрыг дэмжих эргэлтийн хөрөнгийн зээлийг цаашид жижиг дунд үйлдвэрлэлийн хэмжээнд болон иргэдийн бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын зорилгоор нэмж, эдийн засгийн идэвхжүүлэлтийг хийх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.

Ойрын хугацаанд төв банк болон банкуудтай хамтарч эдийн засгийг дахин сэргээх бодлогын үйл ажиллагаа үргэлжилнэ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрээр таван чиглэлийн үндэсний хороо байгуулсан.

Хоёр чиглэлийн хорооны дэд даргаар миний бие ажиллаж байгаа. Үүний нэг нь Covid-19-ийн дараах эдийн засгийн дахин сэргэлтийг бий болгох бодлогын эрх зүйн орчныг бий болгох зорилготой. Энэ ажлын хүрээнд шинэ хуулийн текстийг бичих ажил руу орсон. Экспортыг дэмжих, импортыг орлох дотоодын үйлдвэрүүдийг дэмжих, төр хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргах гэх мэтчилэн найман үндсэн агуулга бүхий шинэ хуулийг бэлдэж байна. Аравдугаар сарын 1 гэхэд 2022 оны шинэ төсвийг өргөн барихтай зэрэгцэн хуулийг УИХ-д өргөн барьж, энэ намартаа амжиж батлуулна” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
64.119.18.40

Tcalin tetgewree nemeechee turk uhlee

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.108

Рио- тинто МОНГОЛ талаа хуурах хоёр дахь төлөвлөгөөгөө танилцуулж байна уу даа .Бууж өгч болохгүй.Болохгүй бол БАЯЛАГ маань газар доороо байж байг .Бид өлсөөд үхчихгүй байх аа !!!

Зочин
2 жилийн өмнө
14.2.34.18

Bayalag ni gazar dooroo baig Gazar nutgaa hairla . Mal aj ahui gazar tarialangaaraa organic Huns hiij dotoodiin heregtseegee hangahaas gadna exportond gargah jijig dund uildveruudiig bii bolgoj shine technic technology ashiglan zaluuchuudiinhaa huch tolgoig ashiglan todorhoi I zuil hiil dee. Uls oron chini usgui bolson shuu dee -yu ch ugui usgui ulaan toos bolloo . Gazriin bayalagaa odoo gazart ni bailgachih zaaval gadnihanaar uhuulahiin orond oorsdoo hiij bolno shuu dee.1 ue bodvol medleg turshlagatai bolj baigaa .

ENKHTUR
2 жилийн өмнө
77.119.211.34

zvgeer l gereegee tsutslaad, huuj gargaad, torguuli tawij, uruu chuluulvvlj, uursduu yaponuudtai niilj ashiglawal deer

BOLD
2 жилийн өмнө
77.119.211.34

zvgeer l gereegee tsutslaad, huuj gargaad, torguuli tawij, uruu chuluulvvlj, uursduu yaponuudtai niilj ashiglawal deer

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.