Нөхөн сонгуульд М.Чингисхаан, С.Жавхлан, Х.Бат-Ялалт, А.Отгонбаатар нар өрсөлдөнө

УИХ-ын 28-р тойрог/СХД/, 18-р тойрог/Хэнтий аймаг/-т ирэх 10-р сарын 10-нд болох нөхөн сонгуульд өрсөлдөгчид тодорсоор байна. Энэ сонгуульд сонирхолтой олон нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн 28-р тойрогт ширүүн тэмцэл өрнөнө

Харин эрх баригч МАН-аас саяхан нэгдсэн МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Батшугар болон СХД-ийн засаг дарга Н.Алтаншагай хоёрын нэр яригдаж байна. Чухам хэн нь дийлэх нь тун удахгүй тодорхой болно. Э.Батшугарын хувьд тус тойргоос хоёронтоо өвдөг шороодсон тул нэр дэвших эрхээ авахын тулд идэвх чармайлт гаргаж байгаа сурагтай. Юутай ч

шугар

Харин ХҮН-аас намын дарга асан Б.Найдалааг дэвшүүлэхээр тогтжээ. Тус нам гэр хорооллоос санал бага авдаг гэсэн судалгаа бий. Тиймээс

unnamed (4)

Тэдний хажуугаар хүчтэй, сонирхолтой бие даагчид олон дэвшжээ. Тэдний хамгийн тод төлөөлөл бол Бие даагч иргэдийн холбоог төлөөлөх болсон Т.Ганболд. Тэрээр өмнөх УИХ-ын сонгуульд хар машинд луйвардуулаагүй бол сонгогдох байсан гэдэгтээ итгэлтэй байдаг эрхэм.

ganbold

Тэр олон нийтийн дунд төдийлөн нэр хүндтэй биш ч СХД-ийн худалдаа эрхлэгч, хувиараа бизнес эрхлэгч иргэдийн эрх ашгийн төлөө дуу хоолойгоо өргөж байсны хувьд сонгогдох итгэл тээжээ. 

unnamed (5)

Бас нэгэн сонирхолтой дүр бол УИХ-ын гишүүн асан, МУГЖ, дуучин С.Жавхлан. 2016 оны УИХ-ын сонгуульд БЗД-ээс нэр дэвшин ялалт байгуулж байсан эрхэм дуучин 2020 онд Увс аймагтаа очиж нэр дэвшээд 12403 хүний санал авсан ч унасан. Уг нь 2020 оны сонгуулийн өмнө АН-д элссэн ч энэ удаад бие даан нэр дэвших ажээ. 

040a2b96b8f0e63e0dc86e7c46f065f2

Энэ тойрогт дахиад нэг хүчтэй өрсөлдөгч байгаа нь "Үнэн ба Зөв" намын дарга А.Отгонбаатар. 2020 оны сонгуулиар төрсөн нутаг Өвөрхангай аймагтаа нэр дэвшсэн ч гарч чадаагүй. Гэхдээ маш өндөр/9981 санал/ санал авсан тэрээр нөхөн сонгуулд азаа сорихоор шийджээ. 

unnamed (2)

Их эзэн Чинис хааны өлгий нутаг болсон Хэнтий аймгийн 18-р тойргийн нөхөн сонгуульд М.Чингисхаан өрсөлдөхөөр болжээ. Тэрээр Хэнтий аймагт очиж бие даан нэр дэвших эрхээ олж авахаар гарын үсгээ цуглуулж эхэлсэн байна.

unnamed (1)

Гэхдээ олон нийт түүнийг хүлээж авах нь эргэлзээтэй тул хоёр дахь хувилбар нь хуульч Л.Батжав гэх эрхмийн нэр яригдаж буй ажээ. Гэвч мөн л төдийлөн бүтэлтэй хүн бус гэх хэл ам дагуулдаг тул бүр болиод аймгийн засаг дарга Н.Ганбямба ч өрсөлдөх магадлалтай ажээ. 

хэнтий

Харин түүнтэй зэрэгцээд НИТХ-ын төлөөлөгч асан Ц.Баатархүү Хэнтийн нөхөн сонгуульд санаархаж байгаа гэх. Чухам хэн нь нэр дэвшихийг нам нь удахгүй зарлана. 

гарамгаййй

Юутай ч хоёр тойргийн нөхөн сонгуулийн сургаар олон нэр дэвшигч тодорсоор байна. Уг сонгуулийг зохион байгуулахад улын төсвөөс 2,3 тэрбум төгрөг зарцуулна. Нийт есөн нам, нэг эвсэл өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Нэр дэвшигчид эцсийн байдлаар тодорч дуусахад нэг хоногийн хугацаа үлдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.