БНХАУ-д хүүхдүүдийн цахим тоглоом тоглох хугацааг хязгаарлажээ

БНХАУ-д 18-аас доош насны хүүхдүүд зөвхөн баасан гараг, амралтын өдрүүд болон баярын өдрүүдэд ердөө нэг цагийн турш цахим тоглоом тоглох боломжтой болно гэж тус улсын Видео тоглоомын зохицуулагч агентлагаас мэдэгджээ.

Хятадын Үндэсний хэвлэлийн хорооны мэдээлснээр хүүхдүүдийг зөвхөн 20:00-21:00 цагийн хооронд цахим тоглоом тоглохыг зөвшөөрөх аж.

Мөн эдгээр компаниудад хийх хяналт, шалгалтыг нэмэх бөгөөд цагийн хязгаарлалтыг чанд сахиж байгаа эсэхийг тогтмол шалгах гэнэ.

Гэвч Хятадын эрх баригчид цахим тоглоом насанд хүрээгүй хүүхдүүдэд урт хугацааны сөрөг нөлөө үзүүлнэ гэж санаа зовниж байгаа бөгөөд энэхүү шинэ дүрэм нь үүний илрэл юм.

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.