Цэргийн дуу бүжгийн чуулгынхан зугаалга зохион байгуулж, нэгнээ зодож танхайрчээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасан, "улбар шар" түвшний буюу бүх төрлийн баяр ёслл, тэмдэглэлт ойн арга хэмжээ, цуглаан, цайллага хүлээн авалтыг хориглосоор байтал Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгынхан зугаалга, зохион байгуулж, архидан согтуурчээ. 

Гэвч салбарын сайд нь бүх хэргийг өөрөөсөө нялзаасаар байгаа. Аавын хөвүүд армид амиа алдсаар байхад уг хэргүүдийн хариуцлагыг Батлан хамгаалах яам бус Зэвсэгт хүчин эсвэл Хил хамгаалах газар руу чихсээр... 

Хэргийг тодруулбал, энэ сарын 27-ны өдөр ЦДБЭЧ-ынхан Налайх дүүрэгт байдаг цэргийн амралтын газар Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг урлаг соёлын тайз дэлгэцээр дамжуулан сурталчлах, хилийн чанадад цэрэг эх орны сэдэвт уран бүтээлүүдийг өргөнөөр сурталчлах үүрэг хүлээсэн эрхэм дуучин, бүжигчид архидан согтуурч, нэгнийгээ зодож танхайрчээ.

Ингээд амралтад очсон чуулгынхан архидан согтуурсны улмаас 41 настай дуучин, ахлагч эмэгтэй Б гэгч,  25 настай У-г зодож, хүнд гэмтээсэн байна. Хохирогч бүсгүй мөн л ахлагч цолтой бөгөөд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж, гэмтлийн зэргээ тодорхойлуулжээ. Мөн хохирогч У Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдлөө өгчээ.

А.Ариунзаяагийн хувьд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын тушаалаар томилогдсон нэгэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.