Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө авсны цаана...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөрөө ажиллуулахаар болсон нь улс төрийнхний дунд ихээхэн сонирхолтой сэдэв болов.

Сөрөг хүчний намын хүнийг, цаашлаад албан тушаалаа өгөх үед нь өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана гэгч хандлагатай байсан

Улс төрийн хүрээллийнхний нэг хэсэг нь МАН-ын хагарал хурцадсаны дохио буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй таарамжгүй болсны үүднээс бүр цаашлаад намдаа ганцаардсаны улмаас "Женко" ахын хүчийг ашиглаж У.Хүрэлсүхтэй "үзэлцэх" гэж байна хэмээн хардаж байна.

Харин нөгөө хэсэг нь ОХУ-д айлчлал хийхийн өмнө "Женко"-г дэргэдээ авч байгаа нь түүнийг ашиглаж ОХУ-тай харилцах харилцаандаа дэвшил авчрах нь гэж харж байна.

Дахиад нэг хэсэг нь ерөөс "Херо" энтертайнментийн захирал Л.Баатар Засгийн газрыг далдаас удирдаж байгаа учир Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг дүү Л.Оюун-Эрдэнэдээ зөвлөхөөр "шахсан" хэмээн дүгнэж байна.

Юутай ч эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сөрөг хүчний намаас сонгогдож байсан Ерөнхийлөгч асныг зөвлөхөөрөө авч байгаа нь энэ намрын улс төрийг ихээхэн сонирхолтой болгож эхэлж байна.

Бас нэг сонирхолтой томилгоо хийгдэж байгаа нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөвлөхөөрөө "ХХБ"-ны тамгатай Э.Долгионыг авчээ. Энэ нь "Сахал" Д.Эрдэнэбилэгийн томилгоо юу, Ерөнхий сайдын өөрийнх нь хүсэл үү? Эсвэл, сэтгэлийг хураадаг Чингис хааны бодлого уу? 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.