БЗД-ийн 28 хорооны иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

Эрүүл мэндийн байгууллагууд цар тахлын нөлөөгөөр эрсдэлтэй бүсээр нэрлэгдэж, тусламж үйлчилгээ авах иргэдийн тоо буурсан байна. Ялангуяа ахмадууд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах боломжгүй болсон.

Насны ангиллаар төрөлжүүлэн өөх тосны солилцоо, сахар, хэвлийн эхо, түрүү булчирхайн үзлэг, зүрхний цахилгаан бичлэг зэрэг түгээмэл тохиолдох өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай оношлогоо багтжээ.

 

240740604 382051046880054 1780069208648619445 n

240869030 382051216880037 6964118769397687382 n

Шинжилгээнд хамрагдсан иргэдийн дунд нойр булчирхайн үрэвсэл, элэгний өөрчлөлт зэрэг эмгэг зонхилж байна. Эрүүл бус хооллолт, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийдэггүй, амьдралын буруу хэвшилтэй холбоотойгоор энэ төрлийн эмгэг илэрч байгаа учраас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг иргэдэд өгч ажиллалаа гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

240734608 382051006880058 6653767681008228103 n240720377 382051086880050 2375152119426349715 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.