Видео: Гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нутаг дэвсгэрийн хэмжээнд гарч байгаа гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх зорилгоор шүүх, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг шийдвэрлэн өгч буй.

240924812 1788489021354208 665734777130962402 n

Өнөөдөр нийслэлийн Шүүхийн шинжилгээний газарт гарын хээний автомат харьцуулалтын “Папилон-7” системийг хүлээлгэн өглөө.

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэн нь 1998 оноос “Папилон-4” системийг ашиглаж эхэлсэн. Харин .

Уг системийг гэмт этгээдийг илрүүлэх, эрэн сурвалжлах, хэн болох нь тодорхойгүй цогцсыг таньж тогтоох зэрэгт ашиглах юм. Ингэснээр гэмт хэргийг хурдан шуурхай илрүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.

240718539 531199544636304 1913314942779300621 n

Энэ үеэр нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн дарга Ж.Батбаясгалан “Гэмт хэргийг түргэн шуурхай, шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, шүүхийн шинжилгээний байгууллагын ажил, үйлчилгээний чадавхыг  нэмэгдүүлэх нь чухал. Тиймээс . Энэ бол дэлхийн улс орнуудын хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт систем. Ингэснээр шинжээчийн дүгнэлтийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр 100 хувь үнэн зөв нотлох боломжтой боллоо” хэмээв. 

241049150 1480556688960983 2950997557736305492 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.