СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-30

🔴 LIVE: АН: МАН 10 тэрбумын бүтэлгүй бүтээн байгуулалт хийсэн

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

"МАН-ын бүтэлгүй бүтээн байгуулалтын мөсөн уул" гэх хэвлэлийн хурлыг АН-аас хийлээ. Тэд энэ бүтэлгүй бүтээн байгуулалтын мөсөн уулын цаана 10 орчим тэрбум төгрөгийн бүтэлгүйтэл байна гэв. 

АНДЛАЛЫН ӨРГӨӨ: Улсын төсвөөс хоёр тэрбум төгрөгийн зардал гаргаж, 200 сая төгрөгөөр эрчим хүч татсан ч бүгдийг нурааж, устгасан.

"Андлалын өргөө"-нөөс гадна "Их хуралдай" цогцолборыг 2018 онд дуусгана хэмээн улсын төсвөөс 2 тэрбум төгрөг гаргасан. "Шихихутаг" цогцолборыг 2019 онд дуусгана гэж 2 тэрбум төгрөг авсан. "Монголын нууц товчоо" цогцолборыг барина гэж улсаас 1.5 тэрбум төгрөг авсан ч дуусгаагүй. "Чингис" аялал жуулчлалын цогцолборыг барих Засгийн газрын шийдвэр 2017 онд гарч, татвар төлөгчдийн 1.5 тэрбум төгрөг шилжсэн ч дуусгаагүй байна. 

УБ-ДАРХАНЫ ЗАМ: 220 сая ам.доллар буюу 630 тэрбум төгрөгийн өртгөөр баригдаж байгаа зам 2020 онд дуусах ёстой байсан. Зам шинэчлэлийн хугацаанд 300 хүн нас барсан. Хэзээ дуусах нь тодорхойгүй.

ШИНЭ ГҮҮР буюу ОЛИМПЫН ГҮҮР: 42.4 сая ам.доллар буюу 120.7 тэрбум төгрөгийн зээлээр баригдаж буй энэхүү гүүр өнөөдрийг хүртэл явган хүний зам, гэрэлтүүлэг, ус зайлуулах хоолойгүй байна. 

ТӨВ ТАЛБАЙН УСАН ОРГИЛУУР: 3.2 тэрбум төгрөгөөр 2020 онд ашиглалтад орсон. Зөөврийн устай, инженерийн шийдэлгүй.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭР: 11.2 тэрбум ам.доллар буюу 3.1 их наяд төгрөгийн өртгөөр баригдаж байгаа. 2023 онд ашиглалтад орно гэсэн ч орох нь тодорхойгүй. 

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖ: 711 тэрбум төгрөгийн өртөгтэй энэ төслийн ажил ямар явцтай явж байгаа талаар хэн ч мэдэхгүй байна. 

ХОТЫН ЗАХИРГААНЫ ШИНЭ БАЙР: 94 тэрбум төгрөгөөр баригдаад нэг жил болж байгаа. Хотын захиргаа нүүхгүй гэсэн тул эмнэлэг болгохоор ярилцаж байгаа. Эмнэлгийн зориулалтын бус барилгад эмнэлэг оруулж болдог юм бол "Андлалын өргөө"-г эмнэлэг болгоё. 

БОГДХАН ТӨМӨР ЗАМ: 600 сая ам.доллар буюу 1.7 их наяд төгрөгийн өртөгтэй энэ бүтээн байгуулалт хэзээ орох нь тодорхойгүй. ТЭЗҮ хийгдээгүй байна гэв. 

Иймд АН-аас уг бүтэлгүй бүтээн байгуулалтуудыг эхний ээлжинд ард түмэнд сануулж, дараагаар нь асуулга тавьж, хууль хяналтын байгууллагуудад хандахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.41

Энэ бүтээн байгуулалтуудаа дуусгах байхаа оюуэрдэнэ эдгээрээ хурдан хий хийвэл сайхан юмнууд байна хийнэ гэж найдаж байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.