Манай багууд Египтийн багийг илүүрхэн хожлоо

Египет улсын Кайр хотноо 23 хүртэлх насны FIBA 3x3 үндэстнүүдийн лигийн тэмцээн зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд манай улс Ази/Африкийн бүст оролцон тоглож байгаа ба урьд шөнө явагдсан Stop 4-т манай эрэгтэй, эмэгтэй багууд тус бүр нэг хожил байгууллаа. Нийт зургаан Stop явагдах тус тэмцээний дөрвөн Stop-ийн дараах байдлаар манай эмэгтэй баг хоёр түрүү, хоёр удаа дэд байранд орсон амжилтаар хоёрдугаар бичигдэж байна. Харин эрэгтэй багийн хувьд нэг түрүү, гурван удаагийн гуравдугаар байранд орсон амжилтаар гуравдугаарт бичигдэж байна. 

Өнөө шөнө Stop 5 тоглолт эхлэх ба Улаанбаатарын цагаар 23:00 цагт манай эмэгтэй багийн тоглолтоор эхлэх бол 23:25 цагт эрэгтэй баг маань залгуулаад шууд тоглох хуваарьтай байна.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.