Н.Алтанцэцэг АНУ-ын бөхийг цэвэр яллаа

"ТОКИО 2020" Паралимпын наадам өнөөдөр тав дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. 

239983744 1148852975602072 945269269256485779 n 01

Өнөөдөр жүдо бөхийн В2 ангиллын эмэгтэйчүүдийн +70кг жинд 2014 оны Инчоны Азийн Паралимпын наадмын аварга, 2018 оны Жакарта Азийн Паралимпын наадмын хүрэл мeдальт Н.Алтанцэцэг хүч сорин өрсөлдөж байна. Тэрээр эхний тойрогт гоц мөргөж улмаар хэсгийн аваргын төлөө Казахстаны бөхөд ялагдсан ч дагах барилдаан хийх эрхтэй болсон юм. Дагах барилдаанд дөнгөж сая АНУ-ын бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй боллоо. Н.Алтанцэцэг паралимпын наадмын хүрэл медалийн төлөө Бразилын бөхтэй тун удахгүй барилдана. 

Жүдо бөх сонирхогчдодоо Н.Алтанцэцэгийн АНУ-ын бөхийг цэвэр ялсан барилдааны бичлэгийг толилуулж байна. /Жич: Барилдааны бичлэг нь гар утасны бичлэг тул чанар муутай болно/

Видео эх сурвалж: MNB спорт суваг фэйсбүүк хуудас

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.