Петро Чайна- Дачин тамсагийн талбайд махчин шувууд тогонд цохиулж үхсээр...

Дорнод аймгийн Матад сумын нутагт байх Петро Чайна- Дачин тамсагийн газрын тосны 19 дүгээр талбай бол Монгол орны хээрийн болон тус бүс нутгаар дайран өнгөрч буй нүүдлийн махчин шувуудыг зүйл зүйлээр нь, хэдэн мянгаар нь хядаж байгаа тухай Монолын шувуу хамгаалах нийгэмлэгийнхэн судалгаандаа дурджээ. 

Учир нь Петрочайнагийн талбайг цахилгаан түгээх 10 болон 15кВ-ын шугам аалзны тор шиг бүрхчихсэн.

Тус нийгэмдэгээс зохион байгуулдаг нүүдлийн судалгаанд хамрагдаж байсан залуу шонхор энд ирж үхсэн учир өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа шалгаж баримтжуулсан байна. 

Тэдний судалгааг дэлгэрэнгүй танилцуулбал:

Өнгөрсөн 2020 оны зун зам дагуу ердөө 339 шонг тест маягаар шалгаж үзэхэд 8 зүйлийн 161 бодгаль шувуу хүчдэлд цохиулан эндсэн байхыг бүртгэж зургийг нь авч баталгаажуулжээ. Энэ шугамын шон хоорондын зай 50м байсан ба нийт шалгасан шонгийн урт 6.7км (N=339) болсон. Иймд 7км хүрэхгүй зайд нийт 161 шувуу эндэж хорогдсоны дотор Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордож буй 2 зүйлийн 26 шувуу байсан.

240581060 2948408028765650 7885340361965054085 n

Хэрэв мэдээд хуримтлагдсан нөлөөг нь тооцож үзвэл жилд хэдэн мянган шувууд энэ талбайд ирж үхдэгийг тооцож болох юм.
Гэтэл энэ их үхэл хорогдлыг нэмэгдүүлэх гэсэн шиг хэн нэгэн байгууллага энд баахан хиймэл үүр хийсэн байхтай таарав. Идлэг шонхор бол өөрөө үүр засаж чаддаггүй онцлогтой шувуу. Бусдын үүрийг булаах эсвэл хуучин үүрийг эзэмшиж үүрлэнэ. Өөрөөр хэлбэл идэш тэжээл элбэгтэй ч үүрлэх орчин байхгүй бол үржиж чадахгүй гэсэн үг. Энэ аргыг зөв гэдгийг мэдсэн ч харамсалтай нь үхэл хорогдол ихтэй нутагт энэ менежментийг хийнэ гэдэг бол маш буруу юм. Уг нь дэд бүтцийн (өндөр хүчдэл, салхин сэнс гэх мэт) зүгээс шувуудад үзүүлэх сөрөг нөлөө их байгаа бол тус нутагт шувуудыг цуглах, үржүүлэх зэрэг тоо толгойг нь нэмэгдүүлэхийг хязгаарлах ёстой байдаг. Харамсалтай нь энэ газарт байгаль орчны үнэлгээ хийсэн байгууллага нь энэ тухай мэддэггүй бололтой.

240631644 2948408012098985 4238939242985898590 n

Дээрх хиймэл үүрэнд шувууд үүрлэвэл ангаахайнуудын өд ургаж гүйцээд үүрнээсээ нисэж сурах дадлага хийх шаардлага гардаг. Энэ үед нисэж сурч буй ангаахайнууд тус аюултай шонгууд дээр сууна. Ингэснээр үүрнээс ниссэн ангаахай бүр хүчдэлд цохиулан эндэх эрсдэлтэй болж байгаа юм. Энэ бол хиймэл үүр тавьж тэдний тоо толгой, үржлийг дэмжих арга бус үхэл хорогдлыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Уг нь энэ бүс нутаг бол Хялганат хээр буюу үлийн цагаан оготны тархац байдаггүй газар. Өөрөөр хэлбэл, өндөр ургамалжилттай учир үлийн цагаан оготно оршин тогтнох боломжгүй.

Харамсалтай нь энэ нутаг хүний зүгээс үзүүлэх нөлөө хэт ихэссэнтэй холбоотой газрын доройтол, талхагдал гэдэгт өртөж ургамалжилтгүй болж мэрэгч амьтад тархан амьдрах таатай орчин бүрдсэн байна. Бэлчээр талхагдаж, мэрэгч амьтад олширсон нь махчин шувуудын хувьд энэ бүс нутагт нягтшил өндөртэй байрших нөхцөлийг бүрдүүлсэн. Гэтэл тал нутаг учир махчин шувуудын хувьд олзоо агнах сууж харуулдах ганц газар нь цахилгааны шонгууд юм.

Энэ албан тоотоо аймаг, орон нутаг болон БОАЖЯ руу хүртэл 2 ч удаа өгсөн байгаа. Харамсалтай нь Петро-Чайна Дачин тамсаг өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй л байгааг онцолжээ.

240676746 2948408068765646 2840175101975443977 n239848628 2948407965432323 4022358974777080412 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.