Иргэн Д.Сонинсайхан хашаандаа спорт заал барьж, хорооны хүүхдүүдээ секцэнд явуулахаар зорьж байна
Банзүрх дүүргээсс хэрэгжүүлж буй "Хашаандаа сайхан амьдрая" аяны хүрээнд тус дүүргийн 4-р хорооны иргэн Д.Сонинсайханыхыг танилцуулж байна.
Хороондоо хөдөлмөрч , ажилсагаараа алдаршсан энэ эрхэмийнх хашаандаа сайхан амьдарч буй үлгэр жишээ гэр бүлийн нэг. Д.Сонинсайханых хашаандаа мод ургамал тарьж арчлахаас гадна гадаа талбай болон хүлэмжиндээ хулуу, өргөст хэмх, чавга, газрын алим, төмс тэргүүтэй хүнсний ногоо тариалдаг байна.


Гарын ур дүйтэйн дээр хүүхдийн эргэдэг тоглоом, ажлын багаж, техник хэрэгсэл тэр ч бүү хэл өөрийн хүсэл, судалгаагаар тог хэмнэх цахилгаан халаагуурыг хийж бүтээж байна. Түүний судлан хийж буй цахилгаан халаагуур нь эцсийн байдлаар бэлэн болоогүй ч таван ханатай гэрийг сард дунджаар 40-50 мянган төгрөгөөр халаахаар төлөвлөжээ.
Тэрээр өөрийн хашаанд 24:12 метр хэмжээтэй спорт заал барихаар ажлаа эхлүүлсэн ч хөрөнгө санхүүгийн хүндрэлийн улмаас түр зогсжээ. Гэсэн хэдий ч түүнд мөрөөдөл бий.
Өөрийн спорт зааландаа өөрийн хорооны хүүхдүүд спортоор хичээллэж, бүс дүүргийн спорт болон уламжлалт наадгайн тэмцээн зохион байгуулах, залуусын чөлөөт цагийг зөв өнгөрүүлэхэд тус дэм болох чин хүсэл тээн хөдөлмөрлөж байгаа ажээ.
1990-ээд оны дунд үе хүртэл гар бөмбөгийн спортод зүтгэсэн тэрээр өөрийн гар бөмбөгийн секцтэй болох хүсэл тээдэг байна.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.