СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-08-29

Манай улсын экспортын бүтцэд 1992 онд ОХУ 58.5 хувийг эзэлж байсан бол 2019 онд 0,9 хувь болжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол-Оросын бизнесийг дэмжих болон ОХУ-аас хөрөнгө оруулалт татах боломж” сэдэвт төр хувийн хэвшлийн хамтарсан уулзалтад оролцжээ.

Уулзалтыг нээж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

"Энэ жил Монгол, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож байна. 100 гэдэг их том тоо. Цар тахал дэлхий нийтэд хөдөлгөөний удаашрал бий болгосон. Бид цар тахлын дараах үеийн эдийн засагт бэлэн байх нь чухал. Одоо бүгдээрээ төр хувийн хэвшлийн түншлэлийн нэг хуудсыг хамтдаа бүтээе. Үүний тулд би гадаадын хөрөнгө оруулагч нараасаа уучлалт гуйсан. Бид гадаад хөрөнгө оруулагч нартай таагүй ханддаг гээд олон асуудал гаргасан. Одоо үүнийг өөрчилж, төр шийдвэр гаргахаасаа өмнө хөрөнгө оруулагчидтайгаа уулздаг болно. Цар тахлын хүнд үеийг давж, ДНБ-ээ хоёр дахин нэмэхийн төлөө ажиллана" гэлээ.

Монгол, Оросын харилцааны олон салбар дотроос худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тааруу байгааг Ерөнхий сайд яриандаа дурдаад манай улсын экспортын бүтцэд 1992 онд ОХУ 58.5 хувийг эзэлж байсан (БНХАУ 17.8 хувь) бол 2019 онд ОХУ-ын эзлэх хэмжээ 0.9 хувьд хүрсэн (БНХАУ-ын эзлэх хэмжээ 88.9 хувь) үзүүлэлттэй байгааг онцоллоо.

Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2009 оноос Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 2019 он хүртэлх өнгөрсөн 10 жилийн хоёр орны харилцааг харахад 2014 оноос хоёр орны иргэд харилцан визгүй зорчих болсныг эс тооцвол бодитой үр дүн гараагүй гэх шүүмжлэл бий. Иймд хоёр талын худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саад тотгорыг бууруулах нэг гарц нь ОХУ багтдаг Евразийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах юм байна.

Энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К. Азизов:

"Манай хоёр улсын хувьд хууль, эрх зүй, улс төрийн хувьд маргаан байхгүй. Монгол-ОХУ-ын харилцааны 100 жил хоёр улсын ашиг сонирхолд бүрэн нийцдэг. Хоёр улсын харилцааны шинэ зууныг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх манай улсад айлчилж байгаагаар эхлүүлж байна гэж ойлгосон. Энэ удаагийн айлчлал 2019 оных шиг үр дүнтэй болоосой. Энэ нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагаанд эергээр нөлөөлнө. Би Ерөнхий сайд таны хэлсэнтэй санал нэг байна. Манай хоёр орон улс төр, хүмүүнлэг, батлан хамгаалах, аюулгүй байдлын хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн. Харин худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн хоцрогдолтой. Танай улсын худалдаа, эдийн засгийн харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин сайн.

Тэгэхээр хоёр улсын худалдааны эргэлтийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэхэд ямар саад бэрхшээл байна вэ. Нэгдүгээрт, хоёр улсын экспорт төстэй учраас зах зээл рүү ижил бараа бүтээгдэхүүн экспортолдог. Дээрээс нь худалдааны баланс алдагдсан. Жил бүр Монгол Улс ОХУ-аас нэг тэрбум ам.долларын бүтээгдэхүүн импортоор авдаг. Гэхдээ Монголоос гарч буй экспорт маш бага. Үүнд та бүхэн анхаарал хандуулаач. Нэн тэргүүнд хилийн бүс нутгийн худалдаа хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Энэ бүс нутагт Монгол Улсын худалдан авалтын 70 хувь бий. Тиймээс хоёр улсын Худалдааны төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг идэвхжүүлэх нь чухал байна" гэлээ.

Цаашид хоёр улс эрчим хүчний супер сүлжээ байгуулах төсөл, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд мартахгүй байх хэрэгтэйг Элчин сайд И.К. Азизов мөн онцолж байсан юм.

Өнөөдрийн байдлаар энэ бүсэд 26.5 тэрбум төгрөгийг 2003-2012 он хүртэл улсын төсвөөс оруулжээ. Одоогоор 126 аж ахуйн нэгж бүртгэлтэйгээс 63 нь 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд өнгөрсөн хугацаанд 1.6 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тус бүсэд 20 аж ахуйн нэгж 60-аад ажлын байр бий болгож, байнгын үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын нэгдсэн системд холбогдож, цахилгааны асуудлаа бүрэн шийдүүлэх төсөв хэрэгтэй байгааг Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагчийн ажлын албаны дарга Х.Балжмаа хэлж байлаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

news
2 жилийн өмнө
197.211.58.68

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.