Таеквондогийн дэлхийн аваргууд токиог зорилоо

None

"Токио-2020" паралимпын наадамд өрсөлдөх Монголын багийн хоёр дахь ээлж өнөөдөр Токиог зорилоо.

Паралимпын наадмын гурав дахь өдөр буюу өнөөдөр монголын багийн тамирчид жүдо, байт харвааны төрлөөр тэмцээнээ эхлүүлсэн бол таeквондо, буудлагын тамирчид, дасгалжуулагчид Токиог зорьж байна. Токиод амжилт үзүүлэх өндөр магадлалтай паратаеквондогийн дэлхийн дөрвөн удаагийн аварга Монголын ПараТаеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин Г.Болор-Эрдэнэ, дэлхийн аварга Х.Энхтуяа нарын тулаан дараах хуваарийн дагуу явагдана /Улаанбаатарын цагаар/. 

Есдүгээр сарын 2-ны өдөр /Пүрэв гараг/

08:00 цагт К44 ангиллын эрэгтэйчүүдийн -61кг жинд Г.Болор-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн -44кг жинд Г.Энхтуяа нар өрсөлдөнө. 

Г.Болор-Эрдэнэ дэлхийн чансааг тэргүүлж байгаа ба түүний жинд нийт 13 тамирчин өрсөлдөх бол Х.Энхтуяагийн жинд 11 тамирчин өрсөлдөнө.  

Ташрамд дурдахад монголын паратаеквондогийн тамирчдын тулааны хувцас, хамгаалах хэрэгслийг дэлхийн шилдэг "Daedoo" бренд ивээн тэтгэж байгаа ба хувцас, хэрэгслийг монголын таеквондогийн холбооны удирдлага хүлээлгэн өгч амжилт хүслээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.