Манай бөхчүүд өрсөлдөгчдөө цэвэр яллаа
"ТОКИО 2020" Паралимпын наадам өнөөдөр гурав дахь хоног дээрээ үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр хуваарь ёсоор манай тамирчдаас жүдо бөхийн төрөлд ОУХМ А.Мөнхбат, ОХУМ С.Ядамдорж, байт харвааны чансаа тогтоох харваанд Н.Мөнхбаатар, Д.Сэлэнгээ нар хүч сорин өрсөлдөх хуваарьтай байна.
Явцын мэдээ:
Манайхны өнөөдрийн салхийг хагалан жүдо бөхийн -66кг жинд ОУХМ А.Мөнхбат эхний тойрогт Австрийн бөхийг, С.Ядамдорж Гүржийн бөхийг тус тус цэвэр яллаа. Тун удахгүй шөвгийн наймд эрэгтэйчүүдийн -66кг жинг тэргүүлэн барилдаж буй Украины Д.Хораватай барилдах бол С.Ядамдорж Казахстаны А.Сариевтэй тус тус барилдана.
Видео эх сурвалж: MNB спорт суваг фэйсбүүк хуудас
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.