СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-08-27

“Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж, үйлчилгээг үзүүлж эхэлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдвараар нийт 123.649 хүн өвдсөнөөс 29.245 нь хүүхэд бөгөөд эдгээрийн ихэнх тохиолдолд толгой өвдөх, нойргүйдэх, ядрах, сэтгэл түгшүүртэй, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг эмгэг хам шинж 3 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилж байна.

Ялангуяа “Ковид-19” халдвараар өвдсөн хүүхдийн дархлаа суларсан, халдварын дараах хам шинж удаан үргэлжилж байгаа үед хичээлийн ачаалал авах, улирлын томуугаар өвдвөл илэрч буй эмгэг хам шинж даамжирч, архаг суурь өвчтэй болох эрсдэлтэй байгаа юм.
Иймд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээг хийх ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна.
Тухайлбал “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээ хийж байгаа туршлага, санал хүсэлт солилцох зорилгоор энэ сарын 06-ны өдөр нийслэлийн сувилал, сэргээн засах төвийн дарга, эмч нартай цахим уулзалт хийлээ.
Тус уулзалтад нийт 28 хүн оролцсон бөгөөд “Ковид-19” халдварын дараах сэргээн засах эмчилгээний түр заавар боловсруулах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна. Энэ дагуу .

Мөн нийслэлийн хүүхдийн сэргээн засах “Хан-Туул” төвөөс “Ивээлт Монгол хүн” НҮТББ-тай хамтран “Эрүүл Монгол хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт хүмүүжиж буй “Ковид-19” халдвараар өвдсөн 43 хүүхдэд дархлаа сэргээх, чийрэгжүүлэх тусламж үйлчилгээг үзүүллээ.

Түүнчлэн бол, Сэргээн засах клиник эмнэлгийг “Ковид-19” халдварын дараах сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төв болгохоор бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.