СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-08-26

Үхрийн ястай мах нэг кг нь 13514 төгрөгийн үнэтэй байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Улаанбаатар хотын гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.9 хувь, өмнөх 7 хоногоос 0.4 хувиар буурсан байна.

Энэ долоо хоногт хонины ястай мах нэг кг нь дунджаар 11,152 төгрөг, үхрийн ястай мах нэг кг нь дунджаар 13,514 төгрөгийн үнэ ханштай байна.

Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 23 төгрөгөөр (0.2%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар , харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 16,500 төгрөг байна.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9,000 төгрөгөөр, харин “Саруул” захад хамгийн өндөр үнэтэй буюу 14,800 төгрөгөөр худалдаалж байна.

Энэ долоо хоногт хүнсний ногооны үнэ ханш:

  • монгол төмс 2.7 хувиар буурч 930 төгрөгөөр,
  • монгол лууван 2.0 хувиар буурч 3,030 төгрөгөөр,
  • монгол байцай 18.6 хувиар буурч 1,808 төгрөгөөр,
  • монгол хүрэн манжин 3.8 хувиар буурч 2,989 төгрөгөөр,
  • сонгино 0.9 хувиар буурч 2,781 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.