СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-26

🔴 LIVE: Н.Уртнасан: Хөшөөг нураасан зардлыг улсын төсвөөс гаргахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

“Андлалын өргөө” цогцолборыг нураасантай холбогдуулан БОАЖ-ын сайд Н.Уртнасан тайлбар хийлээ.

БОАЖ-ын сайд Н.Уртнасан:

-Уг хөшөөг БОАЖЯ, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар, төслийн гүйцэтгэгч “Хос санаа” компанитай гурвалсан гэрээ байгуулж, барилга угсралтын ажлаа 2018 онд эхлүүлсэн.

Зураг төслийг зохионсон МУУГЗ Д.Эрдэмбилэг барилга угсралтын ажил явагдаж байх хугацаанд нас барсан. Харин БАОЖЯ-аас судалгаа явуулж, Д.Эрдэмбилэг агсны шавь нартай уулзаж, анхны зураг төслийн дагуу явуулах боломж байгаа эсэхийг тодруулсан. Гэвч

Тиймээс оюуны өмчийг цуцлахтай холбоотой санал гарсан. Мөн цогцолборын бүтээн байгуулалт дуусаагүй байхад олон нийтийн дунд шүүмжлэл гарсан учраас зохиогчийн гэр бүл, “Хос санаа” компаниас оюуны өмч шилжүүлэх гэрээг цуцлах хүсэлт тавьсан. Ингээд оюуны өмчийн гэрээг цуцалсан.

Төсвөөс гарсан тэрбум 965 мянган төгрөгийг төлөх саналыг БОАЖЯ-аас компанид өгсөн. "Хос санаа" компани хөрөнгөө буцаан төвлөрүүлж, улсыг хохиролгүй болгосон.

Хос санаа компани нь барилгын чиглэлийн компани биш юм билээ. Гэтэл яаж шалгарсан юм бэ?

-2018 онд Төрийн захиргаа удирдлагын газраас Үнэлгээний комисс гарч, “Хос санаа” компани шалгарсан байдаг. Харин 1,9 тэрбумын төсөв хэрхэн гаргасныг БОАЖЯ-аас мэдээлэл өгөх боломжгүй. Тог, цахилгаан, дэд бүтцийн зардал уг төслийн төлбөрт хамаарахгүй. Тус бүс нутагт угаасаа аялал жуулчлал хөгжүүлэх учир дэд бүтэц тавигдах нь зүй ёсны хэрэг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.15

Танай ТВ юмны учрыг сайн олж байж нийтэлж байгаачээ ядарсан ардыг буруутгасан тэнэг юмыг яасан хурдан бичдэг юм.

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.94

Нураасан зардлыг улсын төсвөөс ч юмуу орон нутгийн төсвөөс гаргахгүй, барьсан кампани гаргана гэж юу байхав дээ.Андлалын хөшөөг барьсан кампани ер нь яахаараа буруутдаг юм бэ? Гаргаж өгсөн зургийн дагуу л барьсан ш дээ. Гагцхүү дуусаагүй л байсан болохоос. Гаргасан зургийн төсөлтэйгээ яг л адилхан байсан шүү дээ. Харин гэрээгээ цуцалсан барималчын гэр бүл энэ бүх зардлыг гаргах ёстой биз дээ. Сошиалд бичигдэж байгаагаар барьсан кампани нь буруутай болж бүх зардлыг гаргаж байгаа юм шиг бичигдээд бна. Хөшөөний зургаа Өвөрмонголруу зарсан ч юмуу зарах гэж ч байгаа тухай дуулдаж бна. Тэгвэл тэр зураг төсөв батлагдсан, найдвартай болоод тэр биз. Тэгвэл манайх түүнийг бариад дуусгаж яагаад болдоггүй юм бэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.