СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-26

"Андлалын өргөө"-г цаашид барих боломжгүй болсон тул нурааж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

Хэнтий аймгийн Батноров суманд Хүлэг баатар Боорчи-Андлалын өргөө цогцолборыг 2019 оноос барьж эхэлсэн ч өнөөдөр уг хөшөөг нураажээ. 

Улсын төсвийн хоёр тэрбумын хөрөнгө оруулалтаар баригдсан уг цогцолбор анхны зураг төслөөсөө огт өөрөөр баригдаж, олон нийтийн дургүйцлийг хүргээд байсан юм. 

.

Учир нь МУСГЗ зураач, Д.Эрдэмбилэг  нас барахаасаа өмнө хийсэн "Андлалын өргөө" бүтээлийн оюуны өмчийг ашиглах эрхийг Монгол улсад хэнд ч өгөхгүй байх шийдвэрийг түүний гэр бүлийнхэн гаргасан байна.

Тэрээр уг бүтээлээ бүрэн дуусгаж чадаагүй бөгөөд дотор засал болон хөшөөний гадаад хэсгийг цэвэр өөрийн гараар хийхээр төлөвлөж байжээ.

Харин түүний дуусгаж чадаагүй бүтээлийн зураг цахим орчинд тарж, маш их шүүмжлэл өрнөж байгаад түүний ар гэрийнхэн харамсаж байгаагаа илэрхийлж оюуны өмчөө ашиглуулахаас татгалзжээ.

Мөн энэхүү оюуны өмчөө Өвөрмонголчуудад худалдаж байгаа бөгөөд үүгээрээ улсын төсвөөс авсан мөнгөө эргүүлэн төлөх юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
2 жилийн өмнө
202.9.46.201

Oyuni umch ch geh shig huurtsiin

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.