? LIVE: Ч.Болортуяа: Нийслэлд энэ жил шинээр газар олгохыг хойшлуулж байна

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү нар оролцож байна.

Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа: . Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгасантай холбоотойгоор улсын хил нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг Олон улсын агаарын замын Чингис хаан боомтоос бусад боомтод мөн он дуустал сунгаж байна.

Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар Сангийн яамнаас долоо хоног бүр танилцуулдаг. Наймдугаар сарын 23-ны байдлаар төлөвлөгөөний хүрээнд ажлын байрыг хамгаалах хоёр их наядын зээлээс 1.8 их наяд төгрөгийн зээлийг 2393969 зээлдэгчид олгоод байна. .

1111 харилцах утсаар авилгатай холбоотой мэдээллийг авч байгаа. Сүүлийн гурван 7 хоногийн хугацаанд нийслэлийн дүүргүүдийн газрын албадуудтай холбоотой мэдээлэл хамгийн их ирсэн.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд иргэнд 2021 онд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай тогтоолыг баталсан. Энэ тогтоолоор аймаг, орон нутгуудад үргэлжлүүлэн газар олгож,  

Ерөнхий сайд хүн амыг жилд нэг удаа эрүүл мэндийн цогц үзлэгт хамруулдаг байх ажлыг судалж хэрэгжүүлэх үүргийг Эрүүл мэндийн сайдад өгсөн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.