СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-25

СЗХ-ноос өндөр ашиг, үр өгөөж амласан койн худалдан авахгүй байхыг анхааруулав

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Сүүлийн саруудад манай улсад койн гаргаж олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ өргөн тархаж иргэд койн худалдан авах, хөрөнгө оруулах сонирхол нэмэгдэж байна.

Төвлөрсөн бус системд суурилсан, дундын зуучлагчгүй бүтээгдэхүүн үйлчилгээ нь томоохон өөрчлөлтүүдийг авчирч, хязгаарыг тэлж, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжийг бий болгох боломжтой ч талаар Санхүүгийн зохицуулах хорооноос удаа дараа анхааруулсаар ирсэн.

Тархмал бүртгэлийн системд суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ нь дундын зуучлагчгүй хийгддэг, суурь эрсдэл өндөртэй үйлчилгээ бөгөөд одоогийн байдлаар манай улсад криптовалют, виртуал хөрөнгийн үйлчилгээ хяналт, зохицуулалтгүй буюу Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын цар хүрээнд хамааралгүй болно.  

Дэлхий дахинаа томоохонд тооцогдог Бинанс криптовалютын биржийн талаар Англи, Япон, Герман, Канад, Итали, Хонк Конг зэрэг улсууд анхааруулж, үйл ажиллагааг хориглосон. Түүнчлэн олон улсад виртуал хөрөнгийн үйлчилгээтэй холбоотой эрсдэлийн талаар Европын холбоо, АНУ, Англи, Австрали, Ирланд, Хонг Конг зэрэг оронд ард иргэдэд мэдэгдэж, .

Зохицуулагч байгууллагуудаас гадна Олон улсын валютын сангаас крипто хөрөнгө нь үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хөндөх, үнийн савалгаа, залилан, цахим халдлага зэргээс шалтгаалж, хөрөнгө мөнгөө алдах эрсдэлтэй тухай мэдэгдсэн.

Санхүүгийн зохицуулах хорооноос ч Та бүхнийг өндөр ашиг, үр өгөөж амласан зохицуулалтгүй криптовалют, биткойн, виртуал хөрөнгөтэй холбоотой аливаа үйл ажиллагаанаас болгоомжилж, өөрийгөө эрсдэлээс хамгаалахыг анхааруулж байна.

Эдгээр үйл ажиллагаа нь төрийн хяналт, зохицуулалтгүй тул иргэд, олон нийт оруулсан хөрөнгөө алдах, хохирогч болох тохиолдолд үйлчлүүлэгч, хөрөнгө оруулагчдыг хамгаалах тогтолцоогүй бөгөөд.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

news
2 жилийн өмнө
197.211.58.68

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.