? LIVE: О.Энхбат: Хятадын талаас нүүрс тээврийг ямар учраас зогсоосон талаар мэдэхгүй

БНХАУ-ын талаас Монголоос нүүрс импортолдог хамгийн том Гашуунсухайт- Ганц мод боомтыг 14 хоногоор хаах шийдвэр гарсан. Энэ талаар АТҮТ-ийн Ачаа тээврийн тасгийн дарга О.Энхбатаас тодрууллаа.

Гашуунсухайт-Ганц мод боомтоор бараа материал, нүүрс, Оюутолгойн давхар тээвэрлэлт хийхийг .

Манай улсын хувьд халдварт өвчний гаралтыг багасгах тал дээр анхаарч ажиллаж, шинэ дүрмээр ажиллаж эхэлсэн. Ингээд 40 хүртэлх жолоочийг нэг баг болгон тусад нь нэг газар байрлуулан ажиллаж, амраахаар болсон. Тэгэхээр тухайн 40 хүн өөр хүмүүстэй уулзахгүй гэсэн үг. .

Тухайн бүлгээс халдвар илэрлээ гэхэд дараагийн 40 хүнтэй бүлэг ажиллах зарчим баримталж байгаа. Энэ зохицуулалтыг хийснээр нэг дор олон хүн өвдөхгүй. Цаашлаад 100-200 хүн тусгаарлагдахгүй.

Өнөөдрийн байдлаар хил дээр ачилт хийгээд гарч чадаагүй машинууд байгаа. Тэрнээс бол зам дээр дараалал үүссэн зүйл байхгүй.

Одоогоор 1000 гаруй жолооч Гашуунсухайт Ганц мод боомтын эргэн тойронд байна. Жолооч нараас 14 хоногт 3 удаа шинжилгээ авч байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.