СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-08-24

🔴 LIVE: Д.Батмөнх: Мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд хамрагдсан малчдын мал отор, нүүдэл хийж болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
2 жилийн өмнө

ХХААХҮЯ-аас отор нүүдэл, хадлан тэжээлийн бэлтгэл хэрхэн хангагдаж байгаа талаар МАА-н БХЗГ-ын дарга Д.Батмөнхөөс мэдээлэл авлаа.

2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлыг орон нутгийн төр, захиргааны байгууллага, малчид, иргэд, аж ахуйн нэгжийн түвшинд сайтар ханган биелүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэх, түүнд тавих хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас дараах шийдвэр гаргасан.

Аймаг, сумын түвшинд бүрдүүлбэл зохих өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг 10 дугаар сарын 20-ны өдрийн дотор бэлтгэж, шаардлагатай цэгүүдэд байршуулах.

Аймаг, сум аюулгүйн нөөцдөө 44 мянга 800 тонн өвс, 2800 тонн ногоон тэжээл, 15 орчим тонн тэжээл бэлтгэх чиглэлийг Засгийн газраас өгсөн. Нэг сая 200 мянган тонноос багагүй хадлан бэлтгэх боломжтой гэсэн тооцоо гаргасан.

Манай улсын хэмжээнд хадлангийн талбай 1.7 сая га байгаа. Хадлан авдаг бүс нутгийн хувьд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Булган аймагт 70 гаруй хувь нь ногдож байгаа.

хадлангийн талбай ашиглах гэрээ хэлцлийг хийж бэлтгүүлнэ.

Отроор очсон малчид 2021 оны дөрөвдүгээр сарын 1 гэхэд бүс нутгийг чөлөөлсөн байх ёстой. Улсын тусгай хэрэгцээний аймаг дундын отрын бүс нутаг, Хилийн зурвас газар, Улсын тусгай хамгаалалттай газарт отроор өвөлжиж, хаваржих малчин өрх, малын тооны судалгааг урьдчилан гаргаж, холбогдох төрийн байгууллагаас зөвшөөрөл авч малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, шимэгчлэх өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малыг отроор өвөлжүүлж хаваржуулах ажлыг зохион байгуулахаар зохицуулсан.

Тэгэхээр отроор явж байгаа бүх мал Мал эмнэлгийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдсан байх ёстой. Ийм малыг өөр аймаг, сумын нутагт отроор оруулах зохицуулалттай. Үүнээс өөр зохицуулалт байхгүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

news
2 жилийн өмнө
197.211.58.68

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.