Сүүлийн нэг хоногт 1596 хүнээс халдвар илэрчээ

Монгол Улсад сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 1596 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 196,846 болж нэмэгдэв.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 314 нь нийслэл хотод,
  • 1,282 нь орон нутагт бүртгэгджээ.
  • Мөн хугацаанд 2,022 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 907 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,093 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,309 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,332
  • Хүндэвтэр- 3,626
  • Хүнд – 944
  • Маш хүнд - 191 хүн байна.

240442625 1371769996571712 626307075542372434 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.