Өнөөдрийн байдлаар зам тээврийн ослоор 28 хүүхэд амь насаа алджээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд энэ сарын 24-нд нийт 325 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 206 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 5 хүн гэмтэж, орон нутагт 2 хүн гэмтсэн. Нийслэлд 1 хүүхэд гэмтсэн. 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон .

Энэ оны эхний 7 сарын байдлаар Зам тээврийн ослын холбогдолтой дуудлага мэдээлэл 33299 ирснээс бүртгэгдсэн зам тээврийн осол 9766 байна.

Ослын улмаас улсын хэмжээнд 223 хүүхэд өртсөнөөс нийслэлд 115 орон нутагт 106 хүүхэд гэмтэж бэртсэн байна.

Үүнээс амь хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл нийслэлд хөдөлгөөн эхлэхдээ-2, унадаг дугуйтай-1, зорчигч хэлбэрээр-1, явган зорчигч хэлбэрээр-3. Орон нутагт хөдөлгөөн эхлэхдээ-8, зорчигч хэлбэрээр-10, явган зорчигч хэлбэрээр-1, мотоциклтой-2 хүүхдийн амь харамсалтайгаар амь хохирсон байна.

Зам тээврийн осолд хүүхэд өртсөн байдлыг харвал эцэг эх, харгалзах хүмүүсийн хараа хяналтгүй хариуцлагагүй байдал, мөн тээврийн хэрэгсэлд авч явахдаа хамгаалах бүс, хамгаалалтын хэрэгсэлгүй, зориулалтын суудалд тээвэрлэж явдгүйгээс гэмтэж бэртэх цаашлаад амь хохирох байдал их гарч бүртгэгдэж байна.

Эцэг эх та бүхэн өөрийн Ирээдүй болсон үр хүүхдийнхээ аюулгүй байдлын ханган замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хүүхдүүдээ харгалзах хүнтэй тээвэрлэж явахыг тээврийн цагдаагийн албанаас    онцгойлон анхааруулж байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.