Дулааны шугам засварын ажлыг есдүгээр сарын 15-ны дотор дуусгана
Аравдугаар хорооллоос “Сүлжмэл”-ийн үйлдвэр хүртэлх буюу 8А магистраль шугамыг өргөтгөн, бүрэн шинэчилж, халаалтын улирлаас өмнө ашиглалтад оруулна.
Дулааны шугамын шинэчлэлийн ажлын явц ямар байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрөөс асуулаа. Тэрбээр “Дулааны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Дулааны шугамын ажилд шаардлагатай ган хоолой, отвод булан, дулаалгын материал, бусад тоноглол зэрэг бараа материалуудыг хил гаалиар нэвтрүүлэх, гаалийн бүрдүүлэлтийг шуурхайлах асуудалд УБЗАА-аам дэмжлэг үзүүлж, тодорхой зохицуулалтуудыг хийж байна.

Хил дээр саатсан шугам хоолойг үе шаттайгаар татан авч байгаа бөгөөд үлдсэн хоолойг шуурхай татан авахаар холбогдох албаныхантай хамтран ажиллаж байгаа. Газар шороо, суурийн бэлтгэл ажил 96,5 хувьтай, нийт графикт ажил 53 хувьд хүрсэн. Түүнчлэн шугам засварын ажил есдүгээр сарын 15-ны дотор дуусаж, иргэдийг халуун усаар хангах боломж бүрдэнэ” хэмээсэн юм.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.