СХД-т баригдаж байгаа Хүүхэд, залуучуудын театр оны сүүлээр ашиглалтад орно
Өнөөдөр хотын дарга Д.Сумъяабазар, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Соёлын дэд сайд М.Батбаяр, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар болон бусад албаны хүмүүс СХД-т баригдаж буй Хүүхэд, залуучуудын театрын барилгын ажилтай танилцлаа.

Энэ үеэр хотын дарга Д.Сумъяабазар “Хүүхэд, залуучуудын театр”ын барилгыг ашиглалтад оруулахад дутагдаж байгаа эд материал, хөрөнгө мөнгийг шийдвэрлэж өгөхөөр болсон байна. Мөн Нийслэл, дүүргээс ямар дэмжлэг хэрэгтэй байгаа талаар есдүгээр сарын 5-ны дотор бичиг баримтаа бүрдүүлэн ирэхийг Соёлын дэд сайд М.Батбаяр болон уг барилгын ажлыг хариуцаж байгаа компанийн удирдлагуудад даалгалаа.


Ингэснээр дутагдаад байгаа хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэж Хүүхэд, залуучуудын театрыг энэ оны сүүл гэхэд ашиглалтад оруулах бүрэн боломжтой болж буй талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотголоо.
Дээрх албаныхан СХД-ийн 12 давхар барилгын явцтай танилцлаа. Тус барилга ашиглалтад орсноор дүүргийн иргэд нэг дороос төрийн үйлчилгээг авах бүрэн боломжтой болох юм байна.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.